Замын хөдөлгөөнд анхаарал болгоомжгүй оролцсоны улмаас осол гарч нэг хүн барсан хэрэг гарлаа. Тодруулбал, Сүхбаатар аймгийн Баруун-Урт сум 9-р багийн нутаг Төмөртэй гэх газар "Цайртминерал ХХК" цайрын хүдрийн уурхайд хуваарьт үүргээ гүйцэтгэж явсан жолооч БНХАУ-ын иргэн Zhang Haiming гэгч нь Tongly маркийн автомашиныг жолоодож яваад онхолдож нас барсан байна. Талийгаачийн хувьд эрэгтэй, 45 настай нэгэн байсан бөгөөд ослыг цагдаагийн байгууллагаас шалгаж байна. 
Монгол Хятадын хамтарсан “Цайрт Минерал” ХХК нь анх 1998 онд байгуулагдаж, 2005 оны 8 сараас эхлэн Сүхбаатар аймгийн Сүхбаатар сумын нутагт орших Төмөртийн-Овооны цайрын баяжуулах үйлдвэр байгуулан ажиллаж байгаа. Тус газрын ажилтнууд өнгөрсөн хугацаанд цөөнгүй осол гаргаж байсан бөгөөд замын хөдөлгөөний аюулгүй байдлаас урьдчилан сэргийлж болзошгүй эрсдэлээс жолооч нар сэргийлнэ үү.