Таны Фэйсбүүкт танихгүй гадаадын иргэн найзын хүсэлт явуулж байна уу. Тэр хүнийг найзаар бүртгэхгүй байх, бүртгэлээ гэхэд залилагч мөн эсэхийг анхаарна уу. Ингэж нягтлаагүйн улмаас 2015 оноос өнөөдрийг хүртэл 268 хүн 1 1964 286 742 төгрөг залилуулан хохирсон байна. Үүний цаана цагдаад мэдэгдээгүй тохиолдол цөөнгүй гарсан.

Монгол улсын иргэдээс цахимаар танилцсан аль улс орны хэн болох нь тодорхойгүй иргэнтэй харилцаж эргэн төлөгдөх эдийн засгийн баталгаагүй нөхцлөөс үүсэх хор уршигийг тооцоолохгүй мөнгөө шилжүүлсэнээс онц их хэмжээний хохирол учирсан гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл сүүлийн үед ихсэх хандлагатай байна.

Он

Хохирсон иргэний тоо

Хохирлын хэмжээ

1

2015

98

284 912 ам.доллар буюу 568 644 464 төгрөг

2

2016

168

504 956 ам.доллар буюу 1 246 547 778 төгрөг

3

2017

7

69 627 ам.доллар буюу 149 067 500 төгрөг

 

Нийт

268

1 964 286 742 төгрөгний хохирол учирсан

 

Тухайлбал,

  • Фэйсбүүк хаягаар өөрийгөө АНУ-ын иргэн Роберт Людки Эмил гэж танилцуулан Ирак улсад энхийг сахиулах ажиллагаанд үүрэг гүйцэтгэж байгаа, АНУ-ын цэргийн командлагч, генерал цолтой, нэг хүүхэдэй, эхнэр нас барсан гэж танилцуулж Индонез Улсын Жакарта хотод Эдийн засгийн хамгаалалтын компанид байршуулсан минийн нэр дээрх 5 500 000 ам.доллар бүхий хайрцагийн Монгол Улсруу шилжүүлэн авч хадгалж байхыг санал тавьж өөртөө итгүүлэн энэ мөнгийг авахын тулд урдчилан шилжүүлгийн зардал төлөх ёстой мэтээр ойлгуулж 20 750 евро Индонез Улс руу шилжүүлэн залилан авсан.
  • Франц улсын иргэн гэж өөрийгөө танилцуулсан Мабюе / эмэгтэй гэх/ үл таних хүнтэй зарын дагуу Монгол улсын нэр бүхий иргэнтэй цахимаар холбогдож улмаар 2 хувийн хүүтэй зээл хүсэж зээлийн төлбөр гэж нийт 15 827 ам.долларыг арилжааны банкаар дамжуулан гадаад улсад шилжүүлж хохирсон.
  • Франц улсын иргэн гэж өөрийгөө танилцуулсан Катрин гэх /эмэгтэй/ Фэйсбүүк хаягаар дамжуулан Монгол улсын нэр бүхий иргэнтэй танилцан morandcathenicole@gmail.com хаягаар холбогдон жилийн 0,2 хувийн хүүтэй 10-25 жилийн хугацаатай 10 000- 900 000 еврогиин эээл олгоно гэж итгүүлж мөн зээлийн төлбөр гэж 28.000 ам долларыг арилжааны банкаар шилжүүлэн авч залилан онц их хэмжээний хохирол учруулсан байна.

Дээрх иргэдийн хооронд үүссэн харилцааг олон улсад "419 залилан", “Өв залгамжлалын луйвар буюу Нигерийн эахидал" гэж нэрлэдэг.

Хохирсон иргэдийн гомдол мэдээллийг цагдаагийн байгууллагаас хүлээн авч шалгахад мөнгө хүлээн авагч аль улсынх иргэн болох нь тодорхойгүй, интерполийн шугамаар мэдээлэл хүсэхэд шаардлагатай мэдээлэл бүрэн ирдэггүй зэргээс шалтгаалан тухайн үйлдлийг хийсэн этгээдийг тогтоох, учирсан хохирол буцаан төлөгдөх нөхцөл хомс байдаг ажээ.

Өөрөөр хэлбэл залилагч этгээдүүд хуурамч нэр хаяг нээж түүнийгээ ганцхан л удаа ашигладаг болохоор олж тогтоох боломжгүй байдаг.

Тиймээс манай улсад гэмт этгээдийг авчрах, шалгах эрх зүйн зохицуулалт байхгүй зэргээс шалтгаалж мөнгө, эд эүйлээ хэнээс ч авч чадахгүй хохирч үлддэг.

Залилан хийж байгаа гадаад иргэд нь өөрийгөө ганц бие, бэлэвсэн, салсан. Хүүхдүүдүүд нь бага насны эсвэл том болоод тусдаа байгаа гэх мэтээр өрөвдүүлэх арга хэрэглэдэг.

Иймд хэн болох, хаана оршин суудаг, аль улсын иргэн болох нь тодорхойгүй этгээдтэй цахимаар танилцаж харилцах, санхүүгийн ямар нэгэн идэвхитэй харилцааг үүсгэхгүй байх, энэ талаар иргэдэд зөвлөн сэрэмжлүүлэх хэрэгтэй байна.

А.Баярмаа