Агаарын чанарын индекс 0-50 хооронд байвал хүний эрүүл мэндэд аюулгүй байна гэж үздэг. Тодруулбал азот, хүхэрлэг хий, нарийн ширхэглэгт тоосонцор, том ширхэглэгт тоосонцор агаарт ямар хэмжээгээр агуулагдаж буйг зориулалтын төхөөрөмжийн тусламжтай хэмжиж хортой агаар уу, хоргүй агаар уу гэдгийг тогтоодог. Тэгвэл Улаанбаатар хотын агаар гамшгийг хэмжээнд хүрсэн гэдгийг агаарын чанарын тоон үзүүлэлтээс харж болно. 

Өнөө өглөөний байдлаар СХД-ийн 7-р хороо Баянхошуу орчмын агаарын бохирдлыг хэмжихэд агаарын чанарын үзүүлэлт 1282 хүрч зөвшөөрөгдөх хэмжээнээс 25 дахин өндөр гарч хамгийн өндөр бохирдолтой бүсээр нэрлэгдсэн байна. Үүнээс гадна Баруун 4 зам, МҮОНРТ орчимд агаарын бохирдол зөвшөөрөгдөх хэмжээнээс 16 дахин их байгаа юм. Харин Мишээл экспо орчимд агаарын чанарын үзүүлэлт 48 буюу хэвийн гарчээ.