Одоогоос гурван жилийн өмнө гэрэл зураг авдаг хэмээн охидыг хуурч өрөөндөө оруулан хүчирхийлдэг Чингис Өнөртүвшин гэх эрийн тухай асуудал хурцаар яригдсан ч түүнд тодорхой ял шийтгэл өгөлгүй өнөөг хүрсэн. Тэгвэл түүний эдгээр хэргийг нийгэмд ил болгохоор зүтгэж явсан Ж.Отгонбаяр тус этгээдэд одоог хүртэл ямар нэгэн арга хэмжээ авалгүй яваад бухимдан ийнхүү бичжээ: "Би яг 3 жилийн өмнө энэ новшийг илчлэн араас нь их гүйсэн дээ МУ-н ерөнхийлөгч Х.Батулгаа та том том мэдэгдэл хийгээд цаазлана гээд томроод газар авахгүй юм хийхийн. Ажлаа хийдэггүй Цахим гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсийн чинь өмнөөс 500 хүний гомдол 200 гаруй зөрчил 20 гаран энэ новшид хүчиндүүлсэн эмэгтэй (Би цааш нь бичих үү яахуу? ) мэдээллийг мөрдөн байцаагчид нь өгсөн Эхлээд энэ муугаа цаазал. Ямар хуулийн цоорхойгоор гарч ирээд байдаг новш вэ! МУ-н Ерөнхийлөгчийн өршөөлөөр нэг гарч ирсэн байх тиймүү? 3 удаа шалгагдсан хүн шүү! Энэ хүнтэй холбоотой мэдээлэл өгөх хүмүүс байвал зоригтой хэл нууцлана. Нас барсан эмэгтэйн талаар нөхөөрөөсөө салсан эмэгтэйчүүдийн талаар хүчиндүүлээд хүүхдийг нь тээсэн эмэгтэйн талаар ярих уу яахуу" хэмээжээ. 

Эх сурвалж: Seen.mn