Монголын Сайтын Холбооноос MNB.mn сайтын хамт олонд таван жилийн ойн мэнд хүргэе

Одоогоос таван жилийн өмнө буюу 2013 оны 09-р сарын 25-ны өдөр МҮОНРТ-ийн хэвлэл мэдээллийн цахим хуудас www.MNB.mn нээлтээ хийж байв.

Монголын анхны уншдаг, сонсдог, үздэг сайт хэмээн цахим орчинд цахиур хагалан гарч ирсэн www.MNB.mn сайт өдгөө өөрийн гэсэн уншигч хэрэглэгчтэй болсон бөгөөд тус сайтын талбараас Монголын радио, МҮОНТ, "Монголын мэдээ" суваг, "MNB World", "MNB Sport", P3 радиогийн контентуудыг шууд болон нөхөн үзэх боломжтой болсон юм.

Өглөө бүр Монгол Улсын Төрийн дууллаар мэдээгээ эхэлдэг Монголын сайтын холбооны УЗ гишүүн тус сайт нь албан ёсны эх сурвалж бүхий улс төр, нийгэм, гадаад мэдээ, соёл урлаг, спорт, танин мэдэхүйн мэдээ мэдээллийг уншигч, үзэгч, сонсогч түмэнд хүргэсээр байгаа нь давуу тал юм.

Ёс зүйгээ дээдлэн, мэргэжлийн хамт олноос бүрдсэн www.MNB.mn сайтын хамт олонд Үндэсний олон нийтийн цахим хуудас байгуулагдсаны таван жилийн ойн мэндийг хүргэе.

 

МОНГОЛЫН САЙТЫН ХОЛБОО