Жил гаруйхны өмнө би 820 000₮-ний цалинтай байлаа. Татвар, даатгалаа суутгаад 690 гаруй мянган төгрөг гар дээрээ авчихна. Амьжиргаанд хүрээд л байдаг байсан. Тэгж байтал хүүхэд дээд сургуульд орох болоод "цалингийн зээл" авлаа.

-САРДАА ЕРДӨӨ л 200хан мянгыг төлөөд байхад л болно гээд банкны ажилтан уриалгахан нь аргагүй 5сая ₮-ийн зээл гаргаад өгч билээ. Тэр үед би "үйлчилгээ хөгжөөд мөн ч сайхан болж дээ" гэсэн шүү юм бодсноос өөр нэг их юм бодсонгүй. Тун удалгүй миний цалин олон жилийн нэмэгдэл гээд овоо өсч, 1сая 200 мянга гаруй төгрөг болов. Гэтэл миний татвар, даатгал ч нэмэгдээд 260 гаран мянга гараад талийв. 1сая гаран төгрөгний цалинтай гэгдэх хэдийч, ачир дээрээ татвар даатгал, зээл гээд ялгаагүй л гар дээрээ 700 орчим мянгаа л авсан хэвээрээ... 
Ийн амьдрал үргэлжлэн байтал хэдэн сарын өмнө банкнаас өнөө уриалгахан банкны ажилтан чинь залгаж байна шүү. - Сайн байна уу? Тавтай сайхан намаржиж байна уу? гээд л мэнд ус гэж "ус цас" юмөө хөөрхий... Тэгснээ -Та манай банкнаас 18сая төгрөг хүртэл зээл авч болох юм байна. Та нэмж зээл авах уу? гэж байна. 
Би дотроо - Гүй ээ. Мөнгөөр ч яахав дээ гэсэн шүү юм бодоод хариу хэлж амжаагүй байтал:
-Танд унаа тэрэг авах ч юмуу, байр орон сууцаа солих, засварлах гээд мөнгөний хэрэгцээ гарвал манайх танд туслахад бэлэн байна гэж ирээд л шалаад, шавдуулж байна гэж юухэв. Тэгсэн чинь... Нэг унаатай ч болдог юм билүү?! гэсэн бодол зурсхийгээд явчихаж байгаа юм чинь... Тэгэхээр нь:
-Тэгье гээд хэлчихэв. Хариуд нь:
-Та маргааш банкин дээр ирж уулзаарай! Би таныг хүлээж байя гээд л болзоо товлох хосууд шиг л унгалдацгаав. 
Маргааш нь банкин дээр тавиад хүрсэн чинь - Таны урьд нь авсан 5сая ₮-ний зээлээс чинь 3сая нь үлдсэн юм байна. Үүн дээр нэмж 10сая-ын зээл авах боломжтой юм байна. Хэрэв та 10сая-ыг авбал хүүтэйгээ нийлээд нийт 19 342 000₮-ний зээлтэй болж байна. Та үүнийг САРД ЕРДӨӨ л 450 000₮ төлөөд л байхад 3,7н жилийн дараа төлчих юм байна. Танд сард 450 000₮ нэг их дарамт болохгүйй биз дээ? гээд нэээх сайхан инээмсэглэв. 
Нэгэнт л унаатай болох гэж горьдсон хүн хаанаас буцав гэж... "Тэгээд ч 450 000₮ юухан байхав" гэж санаад шууд л зөвшөөрөөд 10сая төгрөг халааслав. Зах гараад "орж ирснийг нь барахгүй" ч гэсэн орж ирээд удаагүй "явж байсан" Приус 20 нэгийг гусчихлаа. Хөөрхий "орж ирсэн"-ээс ялгаагүй юмаа хөөрхий...
ҮГҮЙ ЭЭ ТЭГСЭНН...! Сарын дараа цалингаа авсан чинь НЭГ Л БИШ БОЛООД явчихлаа шүү...!? 
Цалингаас минь нөгөө татвар, даатгал гэж суутгаад, зээлэндээ өгөөдөхсөн чинь ГАР ДЭЭР ИРЖ БАЙГАА НЬ... 410хан мянган төгрөг !!! Аваанз ба бөгс гээд хоёр хуваачихаар 200хан мянган төгрөг !!!