1. Мэс засалд орсоны дараа хүсэн хүлээж байсан үр дүндээ хүрнэ гэсэн баталгаа байхгүй. Биедээ мэс хүргэх нь биед чинь яаж нөлөөлөхийг урьдчлан мэдэх аргагүй. Мэс засал амжилттай болж болох ч бодож байсан шигээ харагдахгүй байж болно. Хөх томруулах мэс засалд орсоны дараа хөх яг л хийлчихсэн шар шиг харагдаж, хиймэл эд нь биед мэдрэгдээд байдаг

 photo mes_zasal09_zps279b5614.jpg
2. Ганц удаагийн мэс засал хангалтгүй санагдаж ч болно. Нүүрээ татуулсаны дараа нүүр царай бага зэрэг өөрчлөгдөх нь ч бий. Үүнээс болж дахин хагалгаанд орох (нэг бус удаа) хэрэг гарч магадгүй. Тэгээд ч ганц удаагийн мэс заслаар тэр болгон хүссэн үр дүндээ хүрээд байдаггүй. Харин хэд хэдэн мэс засалд орсон хүн донтдог ч гэж ярьдаг.

 photo mes_zasal05_zps32874b0f.jpg
3. Чи дахиж чи байхаа болино. Биеийн булчин бүр ой санамжтай байдаг. Эхээс төрсөн тэр бие, зүс царайгаа дахиж харахгүй гэдгийг бодож үзээрэй.
 photo mes_zasal03_zps611930a5.jpg
4. Буцаах боломжгүй. 20 насандаа DD размерийн хөхтэй байх нь сайхан ч 40 хүрээд хөх ямар харагдах бол? Үзэл бодол, мэдрэмж чинь өөрчлөгдсөн цагт нэгэнт хийлгэсэн хиймэл хөхийг буцааж авах боломжгүй, авлаа гэхэд суларч унжсан хоосон хөх л үлдэнэ.

 photo me4s_zasal01_zpsc063ad7e.jpg
5. Хиймэл эд үргэлжийн мөнх биш. Пластик мэс засалчид үйлчлүүлэгч нартаа биед нь хиймэл эд суулгасан бол 15 жил тутамд солиулж байхыг зөвлөдөг. Цаг явах тусам хиймэл эдэнд өөрчлөлт орж байдаг. Энэ нь эрүүл мэндэд аюулгүй ч гэсэн тогтмол сольж байсан нь дээр

 photo mes_zasal02_zps8e980ea5.jpg
6. Гаж нөлөө. Зарим төрлийн силикон, хиймэл эд нилээд хүнд байдгаас болж хөх сунаж унждаг.