Араар тавилт энгийн зүйл шиг л болжээ. Эр эмгүй! Би 4 эмэгтэй найзтай 3 нь нөхрөө араар тавьсан. 1 нь бүр удаа дараа тогтмол. За тэгээд ажил дээр маань тэр тэрэнтэй явдаг, тэрний хүүхэн, тэрэнтэй унтсан бөөн л араар тавилтын талаарх зүгээр л хэвийн зүйл шиг ярих ярианууд.

Тэр хүртэл би надаас хол зүйл ховор зүйл гэж бодож явтал юу вэ охин дүү маань цэрэгт явсан нөхрөө араар тавьж өөр залуутай хэд2 уулзаж учирсан байгааг би бүр чатыг нь уншиж мэдээд муу охиныг нь бодоод өрөвдөөд тэр залуу руу нь чат бичээд болиулж байлаа. Энэ бол 1 дэх шок минь байлаа. 2 дахь нь манай ажлын хамгийн хөгжилтэй, сэргэлэн цовоо дуу шуутай, хөөрхөн манлайлагч бүсгүй нэг ёсондоо хүндэлж хайрладаг ёстой л сайхан үлгэр дуурайл авдаг найз гэхээр эмэгтэй маань pc дээр сууж юм хийгээд босохдоо фэйсбүүкээ оруулаад орхичихож. Гэтэл тэнд нь нэг залуугаас чат ирчихсэн уншаад үзвэл /уншсанд уучил/ бөөн л сексийнхээ талаар бичсэн, сайхан байсан, дараа тэгнээ, нөхөр чинь хэзээ ирэх юм гэсэн мессэжүүд. Хамгийн хэцүү санагдсан нь тэр бүсгүйн нөхөр нь тун сайн хүн. 3 хүүхдээ авна, гайгүй ажилтай, хоол сайн хийнэ, эхнэр хүүхдээ 7 хоног бүр салхилуулна. Энэ бол миний мэдсэн 2 дахь шок байлаа.

Тэр нөхрийг өрөвдөх бас өөрөө араар тавиулсан мэт сэтгэгдэл төрж сэтгэл санаа хямарлаа үнэндээ. Нөхөртөө ч итгэх итгэлгүй болчихлоо. Арай дэндүү. Ер нь тэгээд л юмны түрүүнд үсчээд л, хүнтэй амархан хэл амаа ололцчихдог, яриа хөөрөө ихтэй сэргэлэн гарууд л ийм байдаг юм шиг ээ. Манай дүү ч тэр, найзууд ч тэр, тэр хүүхэн ч тэр. Бүгд л энгийн хүнээс арай илүү аманцар, дуу шуутай, хөөрүү хүмүүс. Юманд хөнгөн ханддаг үргэлж амаа ангалзуулж явдаг хүмүүст ер нь нэг удаа өөр хүнтэй секс хийх нтр зүгээр л эмзэглээд байх зүйл биш байдаг бололтой. Миний эргэн тойронд дотночлон найзалдаг эрчүүд ховор тул зөвхөн бүсгүйчүүдийн жишээ дурдагдсан болно.
Ер нь яг юу хэлэх гэсэн гэхээр цайруулж болдоггүй хатуу үйлийн үртэй, үйлийн үрээ заавал эдэлдэг 3 нүглийн 1 нь эхнэр нөхөр араар тавих, өндөр настныг гомдоох... Нөгөөг нь мартжээ. Үйлийн үрд ямар ч засал байдаггүй бөгөөд тэр хүн өөрөө эдлээгүй үйлийн үрийг үр хүүхэд нь эдэлдэг жамтай. Би үүнд итгэдэг юм.
Хэрэв гэр бүлд чинь асуудал дутагдал байвал гаднаас хайх биш хоорондоо шийдэх талаас нь арга хэмжээ авч бүр болохгүй бол салдагаараа салаад явахгүй гэр бүлийн ариун нандин холбоондоо нүгэл чирч ирээд яанам бэ!