"Фантастик" продакшны бүтээл "Зүрхний хилэн" түүхэн сэдэвт уран сайхны кино гарсан даруйдаа үзэгчдийг байлдан дагуулж чадсан билээ. 

2017 оны есдүгээр сард нээлтээ хийсэн тус кино бүтээлийн дуу энэ сарын 23-ны өдөр цацагдлаа. Тус дууг Чингис хаан одонт МУГЖ Г.Ариунбаатар амилуулсан бол үгийг МУСТА Х.Соёмбо бичиж аяыг МУСТА Д.Түвшинсайхан найруулсан байна. Харин клипийг "Ocean Grey" продакшн, "Black Zebra" pictures, "S" студиогийн хамт олон бүтээжээ. 

Монгол эрчүүдийн хүн чанар, эр зориг, нөхөрлөл, эх орноо гэх халуун сэтгэлийг гайхалтайгаар харуулсан "Зүрхний хилэн" киноны дууг хүлээн авна уу.