Америкийн CBS телевизийн шинэ шоу нэвтрүүлэг болох “The world’s best” шоунд “Авьяаслаг Монголчууд-2” шоуны ялагч, дуучин О.Энх-Эрдэнэ оролцсон талаар өмнө нь мэдээлсэн.

 

Тэгвэл дуучин О.Энх-Эрдэнийн хувьд продюсер Андрив Лэйнтэй гэрээ байгуулж, хамтран ажиллаж эхэлжээ. Тэрбээр "She ain't no love song", "Honky tonk сountdown" зэрэг  дуунаас бүрдсэн анхны бие даасан цомгийн бэлтгэл ажлаа базааж байна. Түүний дууны үг, ая, найруулгыг "Wishbone” студийн баг хариуцан ажиллаж байгаа. Хүчирхэг хоолойтой дуучин О.Энх-Эрдэнэ өөрийн шинэхэн хоёр дуугаа хэд хоногийн өмнө нь олон нийтэд цацсан байна. Түүний анхны уран бүтээл болох “Wake up with you” дууныхаа клипийг сонсогчдодоо хүргэсэн бол саяхан "She ain't no love song" дуугаа цацлаа.