Шатахуун тээвэрлэж явсан хүнд даацын автомашин онхолдож, зургаан тонн түлш асгарчээ.

Тодруулбал Хэнтий аймгийн Хэрлэн сумын Цогт-Өндөр багийн “Чингисийн хаалга” гэдэг газар /аймгийн төвөөс баруун хойд зүгт 8 км-т/ Улаанбаатараас Хэнтий аймгийн Батноров сумын чиглэлд шатах, тослох материал тээвэрлэж явсан хүнд даацын ачааны автомашин унасан  байна.

Ослын тухай дуудлагыг 02.12-ны өдрийн 09:15 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын 13 алба хаагч, 3 техник хэрэгсэлтэй 8 км зам туулан 09:17 цагт очиж, 3 цаг 37 минут ажиллаж иргэн Т-ын жолоодож явсан “Ихэр наран” ХХК-ийн 08-37 УНЛ улсын дугаартай “Саёонг” загварын ачааны автомашиныг /23 тонн түлштэй/ босгосон байна.

Уг ослын улмаас нийт 6 тонн орчим түлш асгарчээ.