Манай УИХ-ын гишүүд "Хүчин" гэх тодотголтой гэмт хэрэгт орооцолдох нь элбэг болсон. УИХ-ын гишүүн Д.Гантулгын бандаашны хэргийн араас Д.Муратын чармай нүцгэн зураг сошиал орчинд дэлгэгдэж олон нийтийг гайхшруулсан юм.

Ийнхүү зүй буй хэрэгт орооцолдсон тэд их хурлын зөөлөн суудлаасаа буухгүй гэж нилээдгүй тэмцэж өөрсдийгөө буруугүй хэмээн мэдүүлсээр байсан билээ. 

Гэтэл энэ бүх асуудлууд намжиж дуусаагүй байтал "УИХ-ын бас нэгэн гишүүн ХҮЧИНГИЙН гэмт хэрэгт холбогдлоо" гэх гарчигтай мэдээлэл цахим орчинд тархсан байна. Уг нийтлэлд Ховд аймгаас гаралтай УИХ гишүүн "П" нь сар шинийн өмнө тус аймагт ажлаар явж байх үедээ нэгэн охинд хүч хэрэглэж бэлгийн дур хүслээ зүй бусаар хангасан тухай мэдээлжээ.

Харин уг мэдээллийн дагуу Ховд аймгаас гаралтай гишүүн нь Б.Пүрэвдорж хэмээн цөөнгүй иргэд таамагласан юм. Түүнээс өөр "П" үсгээр эхэлсэн УИХ гишүүн Ховд аймагт байхгүй гэнэ. Тус мэдээллийг авсан гишүүн Пүрэвдорж өөрийн фэйсбүүк хуудсаар дамжуулан ийнхүү мэдэгджээ. 

УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж: "Хуурамч бензиний асуудлаар ярьсан чинь нэг сайд, гишүүн намайг фэйсбүүкээр гүтгэлэг тарааж доромжилсон. Одоо надад шүүмжлүүлсэн хэн нэг нь ингэж гүтгэж байна. Тун удахгүй эзэн нь олдоно. Ховдод одоо ажиллаж байгаа дээрээс нь караокетэй бааз байхгүй. Надаас хууль бус зүйл олохгүй болохоор ийм зүйлээр гүтгэж эхэллээ" гэжээ

Харин түүнийг хүчингийн хэрэгт холбогдсон гэх мэдээлэлд ийнхүү бичжээ. 

"Энэ талаар нэрээ нууцлахыг хүүссэн эх сурвалж баримт, мэдээлэл өглөө. Тус гишүүн нь Ховд аймагт албан томилолтоор явах үедээ уг хэргийг үйлдсэн байх магадлалтай байна. 2019 оны 2 сард сар шинийн өмнөхөн аймгийн төвийн ойролцоо жуулчны баазаас төв орох замд машин дотор үйлдэгдсэн гэдгийг нэрээ нууцлахыг хүссэн эх сурвалж мэдээллээ. Хүчингийн хэргийн хохирогчийг тус УИХ-ын гишүүн мөнгөөр тохиролцоё үгүй бол өөрөөр ярина шүү гэж сүрдүүлсэн байна. Хохирогч өөрөө гомдол гаргахгүй байхаар тохиролцсон боловч төрсөн эгч нь энэ талаар цагдаагийн байгууллагад хандаж мэдээлэл өгсөн байна. Гэвч хохирогч айдаст автсанаасаа болж эгчийнхээ бичсэн өргөдлийн материал дээр гарын үсэг зурахаас татгалзан цагдаагийн газарт очоогүй байна. Хохирогч Х нь Ховд аймгийн нэгэн ресторанд зөөгч хийдэг ба тухайн өдөр рестораныхаа захиралыг даган хоёр хүний хамт тухайн жуулчны баазын караокед очжээ. Захирал Б нь түүнийг УИХ-ын гишүүн П-тэй танилцуулан хамт наргиж эхэлсэн байна. Хохирогч Х-д түүний захирал Б-нь УИХ-ын гишүүн П-ээр том ажил бүтээлгэх гэж байгаа тухай ярьсан байдаг. Шөнийн 02 цагийн орчим тэд нилээд согтоцгоож УИХ-ын гишүүн П-нь баазыг орхин зочид буудал руу хүргүүлэхээр жолоочоо дууджээ. Харин гарахдаа хохирогч Х-д хандаж “ах нь нилээд согтсон байна, намайг машин руу дөхүүлээд өг” гэж хэлээд сугадаж гарсан байна. Ингээд машины арын суудалд хамт сууж чамайг гэрт чинь хүргээд өгье гээд машин хөдөлжээ. Хохирогч Х-“би цүнхээ орхичихсон байна” гэж хэлсэн боловч түүнийг тоогоогүй байна. Тэрээр машины ардаас архи гаргаж Х-г шахаж, элдвээр оролдон бэлгийн ажил хийжээ. Тэр оройноо Х-г гэрийнх нь гадаа буулгаад явсан ба маргааш өглөө нь 10 цагийн үед УИХ-ын гишүүн П-ийн жолооч нь түүний цүнхийг гэрт нь авчирч өгчээ. Ингэхдээ түүний цүхэнд боодолтой 10 мянгатын дэвсгэрт буюу 1 сая төгрөг хийсэн байжээ. Одоогоор хохирогч Х-ийн эгчтэй цагдаагийн байгууллагаас дахин холбогдох гээд чадахгүй байгаа юм байна. Хохирогчийн эгч нь ямар нэгэн байдлаар дарамтанд орсон байж болзошгүй талаар түүний ойрын хүн цагдаагийн байгууллагад мэдээлэл өгчээ"  

www.Seen.mn