НӨАТ-ын урамшууллын сугалааны тохирол энэ сарын 17-ны ням гарагт Боловсрол телевизээр орон даяар шууд явагдана.

Тус тохирлоор 2019 оны нэгдүгээр сарын 1-31-ний өдөр хүртэлх хугацаанд худалдан авалт хийсэн цахим төлбөрийн баримтыг хамруулах юм. 

Тиймээс хоёрдугаар сарын 16-ны өдрийн 23 цаг 59 минутаас өмнө Цахим төлбөрийн баримтын ebarimt.mn, ebarimt аппликейшн системд бүртгүүлснээр НӨАТ-ын урамшууллын сугалаанд хамрагдан азтан болох боломжтой.