НӨАТ-ын урамшууллын 2019 оны хоёрдугаар сарын сугалааны тохирлын нэвтрүүлэг хоёрдугаар сарын 17-ны Ням гараг буюу өнөөдөр Боловсрол телевизээр орон даяар шууд явагдана.

Иргэн та 2019 оны нэгдүгээр сарын 1-31-ний өдөр хүртэлх хугацаанд худалдан авалт хийсэн цахим төлбөрийн баримтаа 2019 оны хоёрдугаар сарын 16-ны өдрийн 23 цаг 59 минутаас өмнө Цахим төлбөрийн баримтын системд бүртгүүлснээр НӨАТ-ын урамшууллын сугалаанд хамрагдан азтан болох боломжтой.

Энэ удаагийн тохирлын супер шагнал 50,000,000 төгрөг байна.

Тохирлын үеэр Азтан болсон хүмүүс хонжвороо заавал баталгаажуулах ёстой.

Хонжворын мөнгөө авах хүсэлтээ баталгаажуулаагүйн улмаас авч чадахгүй уддаг. Иймд хүсэлтээ хэрхэн баталгаажуулах заавар видеог татварын газраас хүргэж байна. 

Зааврын дагуу баталгаажуулсан тохиолдолд таны хонжворын мөнгө ажлын 20 хоногт багтан шилжих юм.