Дэлхийн олон улсад салбараа нээсэн түргэн хоолны газар бол KFC. “Таванбогд фүүдс" компани уг сүлжээг Монгол улсад оруулж ирсэн. Ингэхдээ Pizza Hut-ийг мөн оруулж ирсэн.  Тийм болохоор KFC болон Pizza Hut-ийн зарим салбар хамт оршдог. Харамсалтай нь KFC -ийн зайсан дахь салбар нь хариуцлага алдаж  1116 хүнийг хоолны хордлого болгосон. Тэгвэл  хариуцлага алдсан “Таванбогд фүүдс"  ХХК-ийг дараах хүн тэргүүлдэг байна.

Өөрөөр хэлбэл “Таванбогд фүүдс"-ийн үүсгэн байгуулагч нь “Таванбогд трейд” ХХК аж. “Таванбогд трейд” ХХК-ийг дараах хүмүүс тэргүүлдэг.

Дээрх нэр бүхий этгээдүүд 116 хүний хордлого болсон хариуцлагыг хүлээх учиртай. Гэвч өнөөдрийн байдлаар KFC  Зайсан салбарын 2 ажилтанд зөрчлийн хэрэг үүсгээд байгаа аж. Энэ талаар Цагдаагийн ерөнхий газраас энэ талаар тодруулахад: Хан-Уул дүүргийн мэргэжлийн хяналтын газар прокурорын зөвшөөрөл, хяналт дор зөрчлийн хэргээр шалгаж байгаа гэв.

KFC болон Pizza Hut-ийн зарим салбарууд  зэрэгцээд оршдог. KFC-ээс хордсон иргэд Pizza Hut-аас ч гэсэн хордохгүй гэх баталгаа алга. Тухайлбал, хоолны хордлого гарсан KFC болон Pizza Hut-ийн салбар зэрэгцээ оршдог. Нэг газраас усаа татдаг байх магадлалтай. Өнөөдөр KFC-ийн бүх салбарыг хаахтай зэрэгцээд Зайсан дахь Pizza Hut-ийн салбарыг хаасан. Хэдийгээр хүмүүс нэмж хордохоос сэргийлж байгаа ч бусад салбарыг ч гэсэн хаах учиртай.

“Манай газарт энэ сарын 11-ний өдөр дуудлага ирж, 12-ний өдөр “Зайсан KFC” түргэн хоолны газрыг хаасан байгаа. Тус газарт хоёрдугаар сарын 8-15-ны өдрүүдэд хоол идсэн 116 хүнд ойр ойрхон усархаг гүйлгэх, зарим хүнд бөөлжих, халуурах зэрэг эмнэлзүйн ижил шинж тэмдэг илэрч ХӨСҮТ-д хэвтэн эмчлүүлж байгаа 37, гэрээр эмчийн зөвлөгөөний дагуу эмчлүүлж байгаа 79 хүнд хоолны хордлогот халдварын ижил эмнэлзүйн шинж тэмдэг илэрсэн. Ус болон бүтээгдэхүүнээс өвчин үүсгэгч илэрсэн. Мөн тус байгууллагын хоёр ажилтан цусан суулга өвчний халдвартай байсан нь илэрсэн. Эрүүл мэндийн үзлэгийн хуудсыг хуурамчаар үйлдсэн байсан. Өнөөдрөөс тус түргэн хоолны газрын бүх салбарыг шалгахаар болсон. Мөн бүтээгдэхүүнийг устгах ажиллагаа явагдах болно” гэж Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын дарга Л.Эрдэнэчулуун ярилаа.  

НМХГ-аас KFC-гийн хоолонд хийсэн шинжилгээний хариуг албан ёсоор танилцуулахдаа "Хоолны 39 дээжийг авч шинжилгээний лабораторид хамруулсан. Мөн ажлын байрны тоног төхөөрөмж, агаарын шинжилгээ угаалга шинжилгээ гээд нийт 94 сорьцийг шинжилгээнд хамруулсан байгаа. Зайсангийн салбарын үйл ажиллагааг зогсоосон. Тухайн салбар нь 28 ажилтантай. Тухайн ажилчдын эрүүл мэндийн дэвтэрийг шалгахад арьсны халдварт өвчний шинжилгээнд хамрагдаагүй, үзлэг дутуу байхад баталгаажуулсан, албан тушаалтны гарын үсэггүй, тамга дарагдаагүй, шинжилгээ хийсэн эмчийн гарын үсэггүй зэрэг зөрчлүүд илэрсэн. Хоол үйлдвэрлэл, эрүүл ахуйн зохистой дадлыг хэвшүүлээгүй. Ажилчдын эрүүл мэнд, ариун цэврийн байдалд дотоодын хяналт тавьдаггүй. Холбогдох бүртгэл хөтлөөгүйгээр явагддаг зөрчил илэрсэн. Мөн үйл ажиллагаандаа халдваргүйжүүлэлтийн бодис хэрэглэхдээ МХЕГ-ын зөвшөөрөлгүй бодис хэрэглэж байсан. Хамгийн ноцтой нь хоол хийхэд оролцдог ажилчид нь мэргэжлийн үнэмлэхгүй байсан. ХӨСҮТ-өөс өгсөн шинжилгээгээр дөрвөн өвчтөн, хоёр ажилтнаас нян илэрсэн. НМХГ-аас гаргасан шинжилгээгээр ундны усанд бичил биетэн зөвшөөрөгдөх хэмжээнээс 2.5 дахин их халуунд тэсвэртэй гэдэсний савханцар 152 илрээд байна. Тус салбараас нийт 4 зөрчил илэрсэн. Зөрчлийн тухай хуулиар тус бүрд нь 5 хүртэлх сая төгрөгөөр торгоно. Тэгэхээр нийтдээ 20 сая төгрөгийн торгууль ногдуулна" гэж мэдэгдсэн.

Ажилчдаа цаг наргүй, цалин багатай ажиллуулдаг, тахиа нь түүхийрсэн гэх зэрэг олон таагүй мэдээлэл цахим орчинд харагддаг. Үнэн худлыг нь учир мэдэх биз.  Гол нь 116 хүнийг хордуулсан гэх хэрэгт “Таванбогд Фүүдс” ХХК-ийг торгоод өнгөрөх юм байна. Харин хордсон хүмүүсийн эмчилгээний зардлыг хэн даах уу? “Таванбогд Фүүдс”, “Таванбогд трейд” ХХК-ийн удирдлагуудад ямар хариуцлага тооцох вэ?

Асуудлыг шалгаж дуусах хүртэл KFC салбаруудыг хаасан шигээ  Pizza Hut-ийн бүх салбарыг хааж олон нийтийг болзошгүй эрсдэлээс сэргийлж болохгүй гэж үү???