Сайн байцгаана уу оройн мэнд. Өөртөө тохиолдсон хэцүү асуудлаа хэн нэгэнд ярьж жаахан ч болтугай тайтгармаар санагдаад аа. Зөвлөгөө өгөөрэй. Ийм юм болсон юм л даа.
2017 оны намар өөрөөсөө милээн хэд ах залуутай анх танилцаж байсан юм. Тэр үед нэг ажил хэргийн шугамаар танилцаад хоорондоо холбоотой л байдаг байсан. Хааяаа хааяа уулзаж ганц хоёр шил пиво ууна. Ингэхдээ хоорондоо хувийн амьдралынхаа талаар огт ярьж бгаагүй. 2018 оны 1 сард санамсаргүй унтчихсан. Үүнээс хойш хоорондоо харилцах нь урьдынхаас ч илүү болж уулзах нь олширсон. Бас л хэн хэнийхаа нас амьдрал эцэг эхийн талаар нэг ч үг цухуйлгадаггүй байж билээ. Ингэж явсаар наадам боллоо. Өдөр бүр уулздаг боллоо. Уулзахаараа салахаа мэдэхгүй хэд хоног хамтдаа сайхан зугаалж ёстой нэг дургих шиг л байдаг болсон. Нэг өдөр чи эхнэр байхгүй юм уу? Гэж асуусан юм лдаа тэгтэл надад "Би эхнэртэй байсан юм аа. Бид 9 настай охинтой. Манай эхнэр 4 жилийн өмнө гадаад явж сурна гээд явсан. Очоод жил болоод тэнд байдаг монгол залуугаас жирэмсэн болсон би уучлаагүй. Бид 2 салсан одоо тэр хүүхэд нь 2 настай гэсэн. Хааяаа гадаадаас миний охин залгаж ярьдаг " гэж хэлж байсан . Тэр үед би итгээд аан гээд өнгөрсөн. Бас насаа ч мэдэлцэж авсан надаас үе мултарсан бсн. Хоорондоо уулзаад хөгжилтэй сайхан байдаг байсан учир их дассан дурлалцсан. Уулзаад хамт л байвал болдог бсн. Гэхдээ намайг нэг ч удаа гэртээ дагуулж очиж байгаагүй. Би ч очий гэдэггүй байсан. Манайд гэрийнхан байхгүй үед хамт байдаг байсан. Бас тэдний найзынд хамт очиж хонодог байсан. Ингэж гадуур олон дахин хонон өнжин явдаг болоод эхлэхээр ээж аав санаа зовж эхэлсэн. 9 сарын сүүлээр Нэг өдөр манай хамаатны ах намайг ажил дээрээ дуудаад очтол намайг нэг хөгшин залуутай яваад байгааг сонсоод уурлаж уулзуулахгүй гэж уурлаж зодсон. Би зодуулсан учраас цагдаад өгсөн. Хэн нэгэн хэзээ ч хэн нэгнийг гэмтээж санаатайгаар биед нь хохирол учруулж болохгүй шүүдээ. Тэгээд тэр залуутай явснаас болж тийм байдалд орсон учраас маш хэцүү цаг үеийг тухайн үедээ туулж өнгөрүүлсээн. Цагдаагаас өргөдлөө буцааж авсан хамаатнууддаа адлагдхад хүрсэн гээд л. 10 сарын сүүлээр би тэр залуутай хамт амьдрах болсон. Цаашид амьдралаа холбоно гэж итгэсэн ээж ааваасаа их зөрсөн. Тэгээд 2 сар хамт амьдарсан. Хамт амьдрахаа болисон үеээс эхлээд хэцүү байсан. Нөгөө өдөр бүр хамт байдаг бсн хүн минь байхгүй. Ямар нэг муудалцсан шалтгаан байхгүй зүгээр л гэр гэртээ байх хэрэг хэн хэнд маань байсан болхоор л тэр. Гэсэн ч бид 2 уулзаад л байдаг байсан. Үерхлийн харилцааны үед тэр маань дотоод юу бодож байгаагаа тийм ч сайн илэрхийлдэггүй байсан. Гэхдээ л маш хөгжилтэй зүгээр л бид 2 аз жаргалтай амархан байсан. Харин сая валентины баяраар бид 2 хотоос гарч амралтад амарсан юм. Орой унтаад өгхөөр нь утасыг нь аваад үзтэл... Бүх зүйл нэг л биш байсан. Эхнэртэйгээ хамт амьдардаг, тэр өөр хүний гэх хүүхдийг өөрийн мэт хайрладаг гээд л би бүгдийг мэдэж авсан. Өөрийг нь сэрээгээд бүхнээ үнэнээр нь ярь гээд яриулсан. Тэр надад маш олон олон зүйлын талаар худлаа хэлдэг байсан байналээ. Эхнэрээсээ салаад чамтай сууна. Ээжтэйгээ чамайг танилцуулна гэж дараа нь хэлсэн.

Одоо би эхнэртэй залууд дурласан тийм нэг хачин байдалд мэдээгүй өөрөө яваад орчихсон тийм л хүн болж хувираад байна. Тэр хүнээсээ болиод мартахаар шийдвэрлэсэн байгаа. Бүх зүйлийг нь уучлаад цаашдаа өөрөө сайхан амьдрахаар шийдсээн. Харин сэтгэл их эмзэглэдэг юм байна. Би ямар их итгэж байлаа даа. Ямар их түүнд хайртай байлаа даа . Эцэг эхээсээ хүртэл өмөөрөн хамгаалдаг байсан . одоо тэр хүнийг гэх сэтгэл минь ч хэвээрээ байгаа даанч огт болохгүй шүүдээ. Урмыг хайрлаарай.
Энэ хүртэл уншсан танд баярлалаа.