Энэ даваа гаригт Баянгол дүүрэгт төрөөд хэдхэн хонож байгаа охин хүүхдийг зочид буудлын өрөөнд орхиод явсан хэрэг гарчээ.

Тодруулбал, хоёрдугаар сарын 16-ны өдөр Баянгол дүүргийн 16-р хорооны “Secret” зочид буудлын өрөөнд 14 хоногтой хүүхдээ орхиод  зугтаасан тухай мэдээллийг тус буудлын ажилтан цагдаагийн байгууллагад мэдэгджээ.
 
Буудлын ажилтны хэлснээр 25-30 орчим насны эмэгтэй 15.00 цагийн орчимд орж ирээд “Өнөөдөр буудалд хонох шаардлага гарлаа" хэмээн өрөө авсан байна. 

Харин удалгүй  “Машинаас мөнгө аваад ирье” хэмээн гарч яваад  эргэж ирээгүй аж. Түүнийг гарч явснаас хойш хүүхэд хоёр цаг орчим уйлсан хэмээжээ. Харамсалтай нь, охины ээж сураггүй алга болж нярайг хүүхдийн асран хамгаалах төвд хүлээлгэн өгчээ.