Хамтран амьдрагчаа хөнөөгөөд, амиа хорлохыг завдсан хэрэг энэ сарын 18-ны өдөр нийслэлийн Хан-Уул дүүргийн 24-р хорооны нутаг дэвсгэрт болжээ. Тодруулбал,  44 настай эрэгтэй Ц гэгч нь хамтран амьдарч байсан эмэгтэйн амь насыг хохироожээ. Улмаар цахилгааны утсаар өөрийгөө боомилж амиа хорлохыг завдсан бөгөөд цагдаагийн алба хаагчид дээрх үйлдлийг таслан зогсоосон байна.

Амь хохирогч эмэгтэй нь 44 настай бөгөөд талийгаачийн биеийн хэсэгт олон тооны шарх үүссэн байжээ. Уг хэргийг харьяаллын дагуу Хан-Уул дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтэст шалгаж байгаа ба сэжигтэн этгээд мэдүүлэхдээ “Хамтран амьдрагчийнхаа амь насыг санаатайгаар хөнөөгөөгүй, ингээд нас барчихна гэж бодоогүй” гэж мэдүүлсэн байна.