Малчид, иргэдэд зориулсан мэдээ: Өнөөдөр баруун аймгуудын нутгийн өмнөд хэсгээр бага зэргийн цас орно.

2019 оны 02 дугаар сарын 24-ний 08 цагаас 20 цаг хүртэл: Нутгийн баруун өмнөд хэсгээр үүлшиж, бага зэргийн цас орно. Бусад нутгаар багавтар үүлтэй, цас орохгүй. Салхи нутгийн өмнөд хэсгээр зүүн өмнөөс, бусад нутгаар баруун хойноос секундэд 5-10 метр. Увс нуурын хотгор, Завхан голын эх, Идэр, Тэс голын хөндийгөөр 18-23 хэм, Их нуурууд болон Дархадын хотгор, Хүрэн бэлчир орчим, Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар 12-17 хэм, говийн бүс нутгийн өмнөд хэсэг, Дорнод-Монголын тал нутаг болон цас багатай газраар 1 хэм дулаанаас 4 хэм хүйтэн, бусад нутгаар 4-9 хэм хүйтэн байна.

УЛААНБААТАР ХОТ: Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. 2-4 хэм хүйтэн байна.

2019 оны 02 дугаар сарын 25-наас 03 дугаар сарын 01-нийг хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв

25-нд говийн аймгуудын нутгийн зарим газраар, 26-нд нутгийн зүүн өмнөд хэсгээр бага зэргийн цас орно. Бусад хугацаанд цас орохгүй. Салхи ихэнх хугацаанд секундэд 5-10 метр. Увс нуур болон Дархадын хотгор, Завхан голын эх, Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө 30-35 хэм, өдөртөө 19-24 хэм, Их нууруудын хотгор, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Хүрэн бэлчир орчим, Орхон-Туулын бэлчир, Эг-Үүр, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 21-26 хэм, өдөртөө 6-11 хэм, цас багатай газар болон Дорнод Монголын тал нутгаар шөнөдөө 12-17 хэм хүйтэн, өдөртөө 0-5 хэм дулаан, бусад нутгаар шөнөдөө 16-21 хэм, өдөртөө 1-6 хэм хүйтэн байна. 28-наас ихэнх нутгаар өдөртөө дулаарна.

Нийтэлсэн: Цаг Уур Орчны Шинжилгээний Газар