УИХ-ын гишүүд  Жижиг дунд үйлдвэрлэлийг дэмжих сан /ЖДҮДС/-гаас хөнгөлөлттэй нөхцөлөөр  өөрсөддөө зээл авсан талаар нийгэм ид шуугин жигшин зэвүүцэж байна. Түүгээр ч үл барам Засгийн газрын бусад сангуудын үйл ажиллагаа, захиран зарцуулалтыг шалгахыг шаардаж байна.


Тэдгээр сангуудын нэг болох “Зэвсэгт хүчний хөгжлийн сан”-гийн зарцуулалт нь ил тод бус зориулалтын бус зүйлд зарцуулагдаж байгаа гэсэн хардлага явж байна. Хардлага явах ч юу байхав. Ер нь үнэн болох талаар Энхийг дэмжих ажиллагаанд үүрэг гүйцэтгээд ирсэн бүрэлдэхүүн нотлож байна.


2003 оноос манай улс өөрийн Зэвсэгт хүчний цэргийн алба хаагчдыг хилийн чандад олон улсын цэргийн эвслийн байлдааны ажиллагаа болон НҮБ-ын Энхийг дэмжих ажиллагаанд хандивлан оролцуулсны хариу болгож  эвслийн орнууд болон НҮБ-аас өгсөн нөхөн төлбөр, Үндсэн хуулиар хүлээсэн эх орноо хамгаалах үүргээ биелүүлэхээр хугацаат цэргийн албанд татагдан ирсэн залуусыг албадан хөдөлмөрлүүлж улсын хэмжээний бүтээн байгуулалтад оролцуулснаас олсон ашиг,  зэвсэглэлээс хасагдаж акт тавигдсан зарим төрлийн техникийг худалдаж борлуулсны орлого зэргээс хөрөнгө мөнгөний эх үүсвэрээр анх энэ сан байгуулагдсан юм. 


Засгийн газрын тусгай сангийн тухай хуулинд анх  энэ сангийн талаарх заалт нэмэлтээр орохдоо зориулалт нь .зэвсэгт хүчний зэвсэглэл, техникийг сэргээн сайжруулах, шинэчлэх, сургалтын материаллаг баазыг бэхжүүлэх,  батлан хамгаалах салбарт ажиллаж байгаа офицер, ахлагч, ажилчин, албан хаагчдын нийгмийн хамгааллыг сайжруулах зорилготойгоор орсон бол хэрэгжих явцдаа анхны зорилгоосоо хазайж доорх зорилгуудыг нэмж  хуулинд тусгасан бөгөөд хамгийн сүүлчийнхийг нь дараа хассан.
- зэвсэгт хүчнийг энхийг дэмжих ажиллагаанд оролцох чадавхийг нэмэгдүүлэх;
- террорист үйлдлийн сөрөг тусгай ажиллагаанд оролцох, гамшиг, аюулт үзэгдэл, осол, тохиолдсон, аюул бий болсон үед, бусад олон талт үүрэг гүйцэтгэхэд хүн, байгаль орчны аюулгүй байдлыг хангах, орон нутгийн хамгаалалтын үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлэхэд зэвсэгт хүчний бие бүрэлдэхүүний сургалт болон бэлтгэлийг хангуулах;
- энхийг дэмжих ажиллагаанд оролцохтой холбогдсон бусад үйл ажиллагааг санхүүжүүлэх;
- энхийг дэмжих ажиллагаа, хүмүүнлэгийн сургалтыг Монгол Улсад зохион байгуулах
- энхийг дэмжих ажиллагаанд үүрэг гүйцэтгэхэд оролцогч цэргийн алба хаагч амь насаа алдсан тохиолдолд цэргийн алба хаагчийн тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуульд заасны дагуу түүний ар гэрт нэг удаагийн тэтгэмжийг олгох.
- зэвсэгт хүчний бие бүрэлдэхүүний нормын хувцас, хэрэгсэл, сургалт, дадлагын зардлыг санхүүжүүлэх.

гадаадад Зэвсэгт хүчний алба хаагчдыг хилийн чанадад олон улсын цэргийн эвслийн байлдааны ажиллагаа болон НҮБ-ын Энхийг дэмжих ажиллагаанд хандивлан оролцуулахаар бэлтгэл ажлыг хангаж төсвөөс мөн Зэвсэгт хүчний хөгжлийн сангаас жилд нийт 5 удаа ажиллагааны болон ажиллагааны өмнөх бэлтгэлийн зардал гэж чамгүй мөнгө гаргадаг аж. 


Зөвхөн гадаад орнуудтай хамтарсан  нэг л ажиллагааны зардал гэхэд дунджаар 150 сая төгрөг зарцуулагддаг. НҮБ-ын Энхийг дэмжих ажиллагаанд оролцох 850 хүнтэй Мотобуудлагын батальоны зардал 5,2 тэрбум төгрөг зарцуулсан байдаг байна. 


Хилийн чанадад үүрэг гүйцэтгэхээр явж байгаа цэрэг дайчдыг хэрэгцээт зүйлсээр  нь хангахын тулд зардал гаралгүй яахав. Гагцхүү эдгээр ажиллагааны зардал нь  зарцуулагдах зүйлдээ очиж байна уу гэдэгт асуудал байгаа юм. 


Хилийн чанадад үүрэг гүйцэтгэх цэрэг дайчдын хэрэгцээт бараа материалын тендер гэж завхарсан юм болдог аж. Энхийг сахиулагчдын араас нь хэрэгтэй техник хэрэгслийн сэлбэг гэж эндээс олон  зуун сая төгрөгний сэлбэг авдаг ч яг явах болохоор онгоцонд багтах боломжгүй хойноос нь явуулна хэмээн авч үлдээд явуулаагүй түүх бий. Ингэж үлдсэн техник хэрэгслийн сэлбэгийг дараа жилийн ажиллагаанд орох цэргийн багт шилжүүлж тэр багийн хэрэгцээт техник хэрэгслийн сэлбэгийн тендерт зарагдах мөнгө хий зарлагадаж завшигдаж байна.


Мөн тендерээр хангалтанд ирсэн техникийн багаж хэрэгслүүд нь иж бүрдэл дутуу байсан байна. Энэ асуудлыг дээшээ гаргаж тавихаар дуугүй байхыг дээрээс анхааруулж хэрвээ ам нээвэл ажил, амьдралтай нь ярихаар дарамталдаг гэж нэрээ хэлэхийг хүсээгүй эх сурвалж ярьсан.
Ажиллагааны өмнөх бэлтгэлд хэрэглэх бараа материал хэрэгсэл нь бэлтгэл дуусахын өмнө юм уу дууссаны дараа хэрэг нь өнгөрсөн хойно ирдэг.Тэрийг нь дараа жилийн бусад ажиллагаа сургалт бэлтгэлд хэрэглэж тухайн бэлтгэлийн мөнгө зарлагадсан болж үрэгдсэн.
Газар орон дээр сэлбэг байхгүй Монголчилж аргалаад л байдаг гэж үүрэг гүйцэтгээд ирсэн бүрэлдэхүүн хэлж байна. 


БХЯ, ЗХЖШ-ын ажил хариуцсан этгээдүүдийн энэхүү гэмт хэргийн шинжтэй үйлдлийг шалгах эрх бүхий АТГ маань тэдний халаасанд орж ажилтнуудаа Зэвсэгт хүчний Гадаад хэлний сургалтын төвийн англи хэлний сургалтад сүүлийн 3 жил суралцуулсан.


Зэвсэгт хүчний хөгжлийн сангаар яг хэзээ ямар хаанаас зэвсэг техник худалдаж авсан, мөн хэдэн тэрбумаар хаана ямар орон сууц баригдсан тэдгээрт анги салбарт ажилладаг хэдэн офицер ахлагч нар орсон гэдэг нь тодорхой бус байна. 2010 онд энэ сангийн мөнгөөр Батлан хамгаалах  салбарт ажиллаж байгаад тэтгэвэрт гарсан генералуудад зуны хаус байшин барьж өгсөн. Батлан хамгаалах  салбарт ажиллаж байгаад тэтгэвэрт гарсан генералууд орох орон оочих аягагүй тийм тартагтаа тулсан хүмүүс байсан уу? Энэ мэтээр анхны зорилгоосоо хазайсан явдал бишгүй л гарсан байна. Энэ сангийн мөнгөөр тэмцээн уралдааныг санхүүжүүлэх гээд үргүй зардал гарсан.

ЖДҮ-г шалгасан шигээ БХЯ, ЗХЖШ-ын дарга нарын халаасыг түнтийлгэхэд тусалж буй “Зэвсэгт хүчний хөгжлийн сан”-г шалгах цаг ирснийг дуулгаж байна. 

ЖДҮ-гээс их хэмжээний мөнгөн дүн яригддаг сангийн үйл ажиллагааг шалгаснаар дотроосоо ялзарч буй  БХЯ, ЗХШЖ цэвэрших боломжтой болох юм. 


Засгийн газрын тусгай сангийн тухай хуулиас
6.1.3. эх үүсвэрийнх нь зонхилох хэсгийг төсвийн хөрөнгөөр бүрдүүлэх сан; 6.4.13.Зэвсэгт хүчний хөгжлийн сан; 7.1.Энэ хуулийн  6.1.3-т заасан  тусгай сан нь  дараахь нийтлэг эх үүсвэрээс бүрдэнэ:
                        7.1.1.  улсын төсвийн хөрөнгө ;
            7.1.2. гадаад улс, олон улсын байгууллага, түүнчлэн гадаад, дотоодын аж ахуйн нэгж, байгууллага, иргэнээс өгсөн  буцалтгүй тусламж, хандив;  
                        7.1.3. гадаад улс, олон улсын байгууллагаас  Засгийн газрын шугамаар олгосон зээл.
251.1.Зэвсэгт хүчний хөгжлийн сангийн хөрөнгө нь энэ хуулийн 7.1-д зааснаас гадна дараахь эх үүсвэрээс бүрдэнэ:
251.1.1.энхийг дэмжих ажиллагаанд оролцсоны нөхөн төлбөрийн Засгийн газраас тогтоосон зохих хэсэг;
/Энэ заалтад 2010 оны 05 дугаар сарын 20-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/
251.1.2.энхийг дэмжих ажиллагаанд Монгол Улсын зэвсэгт хүчнээс ашиглуулж байгаа үндсэн болон туслах зэвсэглэл, техник хэрэгсэл, тоног төхөөрөмж, материал хэрэгслийн нөхөн төлбөр;
/Энэ заалтад 2010 оны 05 дугаар сарын 20-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/
251.1.3.зэвсэглэлээс хасагдаж акт тавигдсан зарим төрлийн техникийг худалдаж борлуулсны орлого
251.1.4.улсын хэмжээний бүтээн байгуулалтад цэргийн анги, салбар, нэгжийг оролцуулснаас олсон ашиг                    251.1.5. энхийг дэмжих ажиллагааны сургалт, бэлтгэлийн нөхөн төлбөр.
/Энэ заалтад 2010 оны 05 дугаар сарын 20-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/
            251.2.Зэвсэгт хүчний хөгжлийн сангийн хөрөнгийг дараахь зориулалтаар зарцуулна:
                        251.2.1.зэвсэгт хүчнийг энхийг дэмжих ажиллагаанд оролцох чадавхийг нэмэгдүүлэх;
/Энэ заалтад 2010 оны 05 дугаар сарын 20-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/
                        251.2.2.террорист үйлдлийн сөрөг тусгай ажиллагаанд оролцох, гамшиг, аюулт үзэгдэл, осол, тохиолдсон, аюул бий болсон үед, бусад олон талт үүрэг гүйцэтгэхэд хүн, байгаль орчны аюулгүй байдлыг хангах, орон нутгийн хамгаалалтын үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлэхэд зэвсэгт хүчний бие бүрэлдэхүүний сургалт болон бэлтгэлийг хангуулах;
/Энэ заалтад 2017 оны 02 дугаар сарын 02-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/
                        251.2.3.зэвсэгт хүчний зэвсэглэл, техникийг сэргээн сайжруулах, шинэчлэх, сургалтын материаллаг баазыг бэхжүүлэх;
                       
                        251.2.4. энхийг дэмжих ажиллагаанд оролцохтой холбогдсон бусад үйл ажиллагааг санхүүжүүлэх;
/Энэ заалтад 2010 оны 05 дугаар сарын 20-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/
                        251.2.5.энхийг дэмжих ажиллагаа, хүмүүнлэгийн сургалтыг Монгол Улсад зохион байгуулах;
/Энэ заалтад 2010 оны 05 дугаар сарын 20-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/
                        251.2.6.батлан хамгаалах салбарт ажиллаж байгаа офицер, ахлагч, ажилчин, албан хаагчдын нийгмийн хамгааллыг сайжруулах;
                       
251.2.7.олон улсын гэрээний заалтын дагуу зориулалт зааж олгосон хандив, тусламжаас бусад орлогын 70-аас доошгүй хувийг энэ хуулийн 251.2.1-251.2.5-д заасан зориулалтаар.
251.2.8.энхийг дэмжих ажиллагаанд үүрэг гүйцэтгэхэд оролцогч цэргийн алба хаагч амь насаа алдсан тохиолдолд цэргийн алба хаагчийн тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуульд заасны дагуу түүний ар гэрт нэг удаагийн тэтгэмжийг олгох.
/Энэ заалтыг 2010 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн хуулиар нэмсэн/
/Энэ заалтад 2016 оны 09 дүгээр сарын 01-ний өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/
                        251.2.9.зэвсэгт хүчний бие бүрэлдэхүүний нормын хувцас, хэрэгсэл, сургалт, дадлагын зардлыг санхүүжүүлэх.
/Энэ заалтыг 2015 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн хуулиар нэмсэн/
/Энэ зүйлийг 2009 оны 07 дугаар сарын 09-ний өдрийн хуулиар нэмсэн/
/Энэ заалтыг 2016 оны 09 дүгээр сарын 01-ний өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцсон/