Сайн байна уу. Намайг М гэдэг. Нас 30 дөхөж байна. Нөхөртэй. Бүр аймар сайн нөхөртэй. Нөхөр бид 2 22 насандаа учирч зовлон бэрхшээлээ туулж давж сайхан амьдарч ирсэн.

Бид 2 2 уул дээд боловсролтой. 2 уул тус тусдаа бизнестэй ажилтай. Манайх гэдэг айл дутагдах гачигдах зүйлгүй төгс төгөлдөр л айл гэх байх. Нөхөр маань архи дарс хүүхэн шуухан гэдэггүй даруу төлөв надад амь шигэ хайртай үргэлж анхаарал халамж тавьж амьдардаг ажилдаа ч гаргуун сайн. Гэвч нөхөр маань үргүй. Бид 2 3 удаа гадны улсыг зорьж эмчлүүлэх гэж үр шилжүүлэн суулгах гэж оролдсон гэвч болоогүй. Саяхан ирээд сүүлийн боломжоо алдчихлаа. Одоо яах учираа бид 2 олохгүй уйлалдсан л хүмүүс байна. Нөхөр маань айлын ганц хүү. Донор болох ах дүүгүй. Гэвч надаас асуусан. 2 улаа миний аавын эсийг авчих уу гэж асуусан. Ийм эвгүй асуултыг бодоход ч хэцүү байсан биз. Зориглоод асууж байгаа байх. Яах вэ?

Та нар минь санаа бодлоо хэлж туслаач. Миний хувьд нөхрөөсөө үнэхээр салах тухай бодохоор л нулимас гарах гээд байдаг. Хүүхэд өргөж авахад хэтэрхий залуу айдастай байгаад байх юм. Ямар эмчилгээ хаана байна. Үзсэн харсан гайхамшиг байгаа бол хэлж туслаарай. Зөвлөөрэй баярлалаа та бүхэндээ.