Дуучин Э.Чулуунчимэг анх зохиолын дууны тогоонд МУГЖ Баясгалантай адилхан дуу хоолойгоороо өөрийгөө тодотгон орж ирж байсан билээ. Өдгөө тэрбээр “Санаандгүй учирсан дурлал,” “Эрхэмсэг”, “Зүгээр л инээмсэглэ”, “Сэтгэлийн зурвас”, “Бусдын дурласан зүрх”, “Санаж явах ээжий” зэрэг уран бүтээлээрээ бүсгүйчүүдийг байлдан дагуулаад авсан шаггүй бүсгүй.  “Бүсгүй ертөнц” нэртэй цомгийн баяраа хүртэл хийгээд авсан. Хамтдаа амьдралаа эхлүүлсэн мэргэжил нэгт нөхрөөсөө нэлээн дуулиантайгаар салаад авсан. Тэдний салалтын дуулиан өнөөдөр ч тасраагүй л байна. Энэ удаад түүний оюутан ахуйн төрхийг хадгалан үлдсэн гэрэл зургийг онцлон хүргэе.

 

Д.Ана