сайн байна уу би нөхөр 3н хүүтэйгээ амьдардаг байлаа нөхөр хот хооронд явдаг болсоноор ээдрээт амьдрал минь эхэлсэн юм. гараад явахаараа утсаа авдаггүй эсвэл холбогдохгүй ингэж явсаар өөрөөсөө 8 дүү хүүхэнтэй явдаг болохыг мэдлээ.

Би ч аль 11н сард нь гадарлаж эхэлсэн л дээ хүн итгэдэггүй юм билээ. Манай нөхөртэй явдаг хүүхэн надтай фэйс дээр найзууд болж манай нөхрийн найзынх нь найз охин гэж өөрийгөө танилцуулахад би ямар гэнэн тэнэг болохоороо тэр үгэнд нь итгэвээ танай нөхөр гэртээ байна уу энэ тэр гээд л асуудаг байлаа.

Харин нэг өдөр нөхрийн минь машинд нөхөртэй хамт зургаа авахуулж нүүрийг нь хааж зургаа фэйст тавьсанаар би хоёулан луу нь залгалаа тэгэхэд манай хүн юу яриад байгаа юм бэ тийм юм байхгүй ээ хайраа гээл нөгөөх нь ч гэсэн зургаа устгаад намайгаа блоклочихвоо за тэгээд нөхрийнхөө хувцасыг танихгүй л байв гэж гээд дахиад л дуугай л өнгөрлөө. тэр үед нөхөр маань цагаан хад гэдэг газар луу том тэрэг барихаар явсан байсан юм. Хол байхад нь хэрүүл хийгээд яахав гэж боддог байсан юм.

Харин тэр хүүхнийг би өч дөчнөөн доромжилдог байсан .Тэгэхэд урдаас баримттай юм олоод доромжил танай нөхрөөр яадын л гэдэг байсан юм. 3н сард харин гэнэт сонин санагдаад нөгөө хүүхний фэйс кодыг хийсээр орж үзлээ. чат нь байна ямар их уур хүрэв ээ. Тэгээд мөн л доромжилсон чат мсжээ явуулахад баримтаа ол юу юу гэдэг байваа тэгээд урдаас нь чатыг нь явууллаа тэгэхэд тэгээд яадын бид 2 нэг нэгэндээ хайртай гэдэг хариу өглөө.
Дөнгөж 98 оны хүн ш дээ. тэгээд би фэйс хаягаар нь грүпп чат энэ тэр дээр нь хүнтэй нөхөртэй явдаг гэж тавьж зураг хөргийг нь тавьлаа тэгэж тэгэж өөрийнх нь ээжийн дугаарыг олж аваад хэлэхэд охиноо өмөөрөөд намайг доромжиллоо манай хадам ээж тэр хүүхэн ээж хоёртой нь ч маргалдаад бөөн юм боллоо. Тэгээд нөгөө хүүхэн нь дахиж уулзахгүй гэж уйлж гуйгаад нөхөр ч уулзахгүй гэж амлалт өглөө. Үнэхээр больж дээ гэж бодож байтал эмэгтэй хүний зөн совин гэж байдаг юм билээ. Болиогүйгээр барахгүй хүүхэд гаргаад намайг доромжлодог боллоо.