БНСУ-ын Чэжү хотод хэт холын марафон гүйлтийн олон улсын тэмцээн болов. Тус тэмцээнд Монголоос оролцсон С.Батцэнгэл түрүүллээ. 

Энэхүү тэмцээн нь 18 дахь удаагаа зохион байгуулагдаж байгаа бөгөөд 19 орны 600 гаруй тамирчин өрсөлдсөн юм. 100 км-ын зайд С.Батцэнгэл 8:7.27 цагийн амжилтаар түрүүлж, эх орныхоо далбааг мандуулав.

Сонирхуулахад, С.Батцэнгэл нь Чежү хэт холын марафонд түрүүлсэн Монголын дөрөв дэх тамирчин болж байгаа ажээ. Тус тэмцээний энэ зайд манай улсаас 2014 онд Б.Доржпалам, 2015 онд Д.Бадамхатан, 2018 онд түрүүлж байсан удаатай юм.