Таиландын тэрбумтан Арнон Родтон гэх эр өөрийнх нь бага охинтой гэрлэсэн эрэгтэй их хэмжээний хөрөнгөөр урамшуулна гэдгээ зарлажээ. 

Родтоны хувьд дуриан жимс тариалдаг тариалангийн газрын эзэн юм. Тиймээс өөрийн энэ бизнесээ охиндоо өвлөн үлдээх хүсэлтэй байгаа ч гол нь түүнийг хуримаа хийсний дараа эрх мэдлээ шилжүүлэх гэнэ. 

Родтон ирээдүйн хүргэн хүүдээ 10 сая батт буюу 21 сая рублийн шагнал амлаад байгаа аж. Түүнчлэн хүргэн хүү нь охиных нь хамт өв залгамжлагч болох юм. Энэ зарыг цахимаар нийтэлсний дараа тэрбээр нэг өдрийн дотор олон мянган хүсэлт хүлээн авчээ. Родтоны хэлснээр бол хүргэн хүүгийн ялагчийг дөрөвдүгээр сард түүний санаачилсан сорилтын үр дүнгээс шалгаруулах гэнэ.