-Эрхэм гишүүн ээта төрийн мөнгөөр банк байгуулжхямд хүүтэй мөнгө авчихаад банкаараадамжуулан дөрөв дахин нугалжхүүлж байгаа чинь үнэн үү гэж асуумаар байна-

Өнгөрсөн нэгдүгээр сард УИХ-ын гишүүн Л.Болдын эзэмшлийн “Богд” банкинд Хөгжлийн банкны 8 сая ам.доллар буюу 20 гаруй тэрбум төгрөг байршиж байгаа тухай мэдээлэл цацагдаж эрхэм гишүүнийг нэлээн барьц алдуулж яаран сандран мэдэгдэл хийлгэхэд хүрч байсан удаатай.

Мэдээж энэхүү нууцын зэрэглэлд байсан зүйл зүгээр ч нэг олон нийтэд ил болоогүй. Учир нь МАН-ынханы эрх мэдлийн төлөөх тэмцэл дээд цэгтээ хүрч нэг нэгнийхээ булхай луйварыг ээлж дараалан гаргаж ирснээр Монголчууд томчуудыг луйварын аргаар хөрөнгөжиж баячуудын эгнээнд шилжсэнийг мэдэж авсан. Уг нь “Богд”-ын эзэн Л.Болд МАН-ын гишүүн биш хэрнээ хувь заяаны тохиолоор эрх мэдэлд хүрэх гэсэн хэсэг бүлэг хүмүүсийг дэмжсэнийхээ төлөө ийнхүү чандын чандад байсан нууцаа дэлгүүлсэн хэрэг.

Тодруулбал, түүний нууцыг анх дэлгэсэн хүн нь УИХ-ын гишүүн Л.Амарзаяа. Тэрбээр 2018 оны 12 дугаар сарын 18-ны өдөр Төрийн байгуулалтын байнгын хорооны хурал дээр уг асуудлыг хөндөж үүнийг нь УИХ-ын гишүүн Ж.Мөнхбат баримтаар тогтоосон юм. Тухайлбал, түүний танилцуулсан баримтад 2018 оны долоодугаар сарын 26-ны өдрийн дугаар бүхий тоот гэрээг Монгол Улсын Хөгжлийн банк болон нөгөө талаас Богд банктай байгуулжээ. Энэ гэрээндээ тохиролцсон хугацаанд байршуулж буй 8 сая ам.долларыг “Богд” банкинд байршуулна гэж заажээ. Түүнчлэн гэрээний хугацааг нэг жил байхаар байгуулж талууд гарын үсэг зурж баталгаажуулсан байв.

Тус банкны хоёр дохь гэрээгээ дээрх өдрөөс хойш гурван сарын дараа буюу оны 2018 10 дугаар сарын 24-нд мөн л Хөгжлийн банктай байгуулжээ. Тус гэрээ нь байгууллагын харилцах дансаар төлбөр тооцоо үзүүлэх гэрээ хийхдээ нэмэлтээр хийжээ. Учир нь “Богд” банк хадгаламж авах эрхгүй жижиг банк учраас харилцах дээрээ байршуулж ийнхүү нэмэлт гэрээ хийсэн нь энэ аж.

Харин гуравдахь гэрээгээ тэд 2018 оны 12 дугаар сарын 17-ны өдөр Монгол банкинд байгаа 22 мянган ширхэг үнэт цаас барьцаалах гэрээ хийжээ. Юутай ч эрхэм гишүүн Л.Болд амаараа шударга ёс хэмээн шүлсээ хаттал бахирчихаад хуруугаа худалдаж хулгай хийдэг, өндгөө худалдаж өөрөө баяжсан уу гэх хардлага байгааг нуугаад яахав.

Уг хардлагыг баталсан талаарх мэдээллийг УИХ-ын гишүүн, АН-ын дарга С.Эрдэнэ дараах тайлбарыг өгч байсан юм. Тэрбээр Л.Болд өмнө нь төрийн банкны мөнгөөр Голомт банкийг санхүүжүүлж босгож ирсэн, одоо Хөгжлийн банкны мөнгөөр “Богд” банкаа байгуулаад босгож ажиллаж байна. Нэг үгээр хэлбэл, энэ хүн хоёр дахь удаагаа төрийн мөнгөөр банк байгуулж байгаа юм. Энэ хүн төрөөс хямд хүүтэй мөнгө авчихаад өөрийн банкаар дамжуулан дөрөв дахин нугалж, хүүлж байна. Энэ өөрөө шударга ёс уу. Эрх баригч нар яагаад Л.Болдод давуу эрх олгож, нэг банкинд байршуулж байна вэ. Үүнийг би улс төрийн худалдан авалт гэж харж байгаа” хэмээсэн юм. Тэгэхээр олны үг ортой гэхгүй түүнтэй мөр зэрэгцэн суугаа журмын андууд нь түүний нүүрсний арьсийг хуулж үнэн төрхийг нь илчилчихсэн гэж хэлэхэд үнэнээс хол зөрөхгүй л болов уу. 
Яг үнэндээ банк гэдэг ямар ч бизнесээс илүү ашигтай гэдгийг тэрбээр хамгийн сайн мэдэх хүний нэг нь. Тэрбээр анх Германаас хөрөнгө оруулж, “Голомт” банкийг байгуулсан ч хамтрагч нартайгаа ойлголцож чадаагүйн улмаас салж Ар Монголын шарын шашны тэргүүн, Монгол Улсын сүүлчийн эзэн хаан, шашин, төрийн зүтгэлтэн Богд Живзундамба хааны нэрээс “Богд” гэдэг нэрийг нь зээлдэн авч ийнхүү төрийн туслалцаатайгаар хоёр дохь банкаа байгуулсан хэрэг. 
Түүнчлэн эрхэм гишүүнтэй холбоотой үй түмэн асуудал байдаг ч одоог хүртэл тэрбээр энэ муу нэрнээсээ салж чадаагүй л байгаа.

Тодруулбал,ТЕГ-ын дарга асан Б.Хурц солонгосын элчингээр томилогдох үедээ байнгын хорооны хуралдаан дээр Л.Болдыг “ Та өмнө нь Батлан хамгаалах яамны сайдаар ажиллаж байхдаа АТГ-т хэд хэдэн асуудлаар шалгагдсан. Та Хойд Солонгост зэвсэг нийлүүлэх гэж байгаад баригдсан. Тэр шахаанаас болж хоёр хүн Хойд Солонгост цаазлуулсан, 300 мянган ам.доллар Хойд Солонгосоос нэхэмжилсэн тухай бичиг ирсэн. Таниас болж Хойд Солонгост хоёр хүн амиа алдсан, нэг генерал шоронд хоригдсон. Таны найзын компани Батлан хамгаалах яамны хэд хэдэн барилга, байгууламж барих тендерт шалгарсан асуудлаар шалгагдаж байсан. Өөр зүйлс ч байна. Би ярих уу, яахуу…?” хэмээн хэлж байсныг хүмүүс мартаагүй.

Тухайн үед Л.Болд гишүүн байж суухаа олж ядан уг асуудалд ихэд эмзэглэж Б.Хурцыг гүтгэсэн хэмээн хууль,хяналтын байгууллагаар шалгуулна гэж мэдэгдсэн ч таг чиг болсон. Ямартай ч дээр хэлсэнчлэн амаараа шударга ёс гэж хаа сайгүй бархирч тэрбээр шударга ёсыг тогтооход бага ч болов цучил нэмж, өөрөө өөрийгөө шалгуулахад яагаад болохгүй гэж.

Эцэст нь энэ бичвэрийнхээ төгсгөлд түүнээс асуух асуулт байна. Эрхэм гишүүн ээ, та төрийн мөнгөөр банк байгуулж хямд хүүтэй мөнгө авчихаад өөрийн банкаар дамжуулан дөрөв дахин нугалж, хүүлж байгаа чинь үнэн үү гэж асуумаар байна.

Р.Саруул

http://erennews.mn/index.php?view=article&type=item&val=18997