УИХ-ын ээлжит бус чуулганы ирэх долоо хоногийн нэгдсэн хуралдаанаар хэлэлцэх асуудлууд, товыг УИХ-ын даргын дэргэдэх Зөвлөлийн 2019 оны гуравдугаар сарын 22-ны өдрийн хурлаар батласнаар хүргэж байна.

3 дугаар сарын  26-ны Мягмар гарагт 15.00 цагаас:

  • Үндсэн хуулийн цэцийн 2019 оны 01 дүгээр дүгнэлт; 
  • Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл /Засгийн газар 2018.11.21-ний өдөр өргөн мэдүүлсэн, эцсийн хэлэлцүүлэг/;
  • Улсын ерөнхий прокурорын орлогчийг зөвшилцөх тухай асуудал;
  • Авилгатай тэмцэх газрын дарга, дэд даргыг томилох тухай асуудал;
  • Монгол Улсын Их Хурлын ээлжит бус чуулганы хаалт.