Монголд өрх толгойлсон 72,035  эх байна

Сүүлийн үед дуучин Нарагийн бичлэг, пост цахим сүлжээнд хүчээ авсан харагдана.

Тухайлбал, хүүгийнхээ эцэгтэй үл ойлголцож маргалдаж, ажлын байран дээрээс нь хүүхэдтэйгээ хамт хөөгдөж гарч байгаа дүр зургаараа бичлэг хийж олон нийтийн сүлжээнд цацаж тараав. Энэ дүр зураг эмгэнэлтэй өрөвдөлтэй харагдах ч нийгмийн өнөөгийн дүр төрх яах аргагүй мөн юм.

Тухайлбал, гэр бүл салалтын буруугаас болж хохирогч нь хүүхдүүд болж үлдээд байна. Хариуцлага байхгүй эцгүүд хүүхдүүдээ хүлээн зөвшөөрдөггүйгээр барахгүй тэтгэмж өгдөггүй талаар дуучин бүсгүй өөрийнхөө цахим хуудсаар дамжуулан үг үзэл бодлоо илэрхийлсээр байна.  Монгол Улсын хэмжээнд 2018 оны байдлаар өрх толгойлсон эх 72,035, өрх толгойлсон эцэг 19,503, үр хөндөлт 17,530 байна.

Энэ ганц Нарагийн асуудал биш юмаа. Монголын нийтлэг эмгэнэл болсон асуудал. Ганц бие ээжүүд нэгдэж хүүхдээ хаясан, тэтгэмж өгдөггүй хариуцлагаа ухамсарлахгүй, үүргээ хүлээдэггүй аавуудад зориулж хуульд өөрчлөлт оруулж, хүүхдийн эрхийг хамгаалах талаар тэмцэх хэрэгтэй болжээ.

О.Гэрэл
Оллоо.mn