Японы мэргэжлийн сүмогийн хаврын Харү башё Осака хотноо онц сонирхолтойгоор өндөрлөлөө. Юу нь сонирхолтой байсан бэ гэвэл тэмцээний сүүлчийн өдрийн хамгийн отгон барилдаан хүртэл түрүү бөх тодроогүй байлаа.

Тэмцээний 14 дэхь өдрийн дараа их аварга Хакүхо М. Даваажаргал уналгүйгээр тэргүүлж түүний араас Ичиножёо А.Ичинноров 13 даваа нэг унаатайгаар нэхэж явсан юм. Тэгвэл сүүлчийн өдөр Ичиножёо Секиваке Такикейшёог давсан ч Хакүхо аварга Какирюүг бярдаж дийлснээр 15 даваатайгаар эзэн хааны цомыг 42 дахь удаагаа гардан авлаа. Их аварга ийнхүү сүмод барилдсан жилүүддээ 15 удаа уналгүйгээр түрүүлж байгаа нь энэ юм. Монголын сүмочдоос Тамаваши Б.Мөнх-Оргил ердөө таван даваа авч секиваке цолоо хамгаалж чадсангүй. Екозүна Какирюү 10, магешира Чёошома долоон даваатай тэмцээнээ дуусгав.