Нэг ийм асудал байна. Би 23 тай нэг охинтой, охин маань 6 тай. Харин найз залуу маань 31 тэй, нэг хүүтэй тэр нь 8 настай. Бид 2 танилцаад 3 орчим жил 2 гэрийн хооронд ирж очоо л явдаг.

Уул нь секс болон өөр эмэгтэй хууралт архидалт гээд асуудалгүй л дээ. Аав нь насаараа ганц бие явсан их л дээрэнгүй, эмэгтэй хүн хүндэлж мэддэггүй. Гэхдээ л гэрт нь очихоор намайг гудамжны гуйлгачин хүүхэн аятай үзэх юм. Тэгээд хоол унд гээд юу ч хийсэн тэр хүний санаанд таарах юу ч байхгүй. Заавал нэг өө хайж хүн зэмлэнэ, зүгээр ч эцгийн ёсоор зэмлэхгүй бэр болох хүнээ янхан алцгар гичий гэх мэт муухай үгээр хэлдэг. Тиймээс тэднийд би очихгүй болохоор найз залууг маань сал гэж байнга бидний дунд худал хэлж хэрүүл болгоно. Миний ойлгосоноор өмнөх эхнэр нь ч гэсэн тэр хадам аавын ааш авир үг хэлийг тэвчилгүй салаад явсан гэж ойлгодог. Аавыгаа бүр хая гээгүй зүгээр л хол амьдарч тусдаа гармаар байгааг найз залуудаа хэлээд л эцгийг нь ад үзсэн болох юм "Яавал ааваас нь хол тусдаа гарья гэж ойлгуулах вэ.