Жилийн дөрвөн улиралд хүн уул хоёул бие биедээ хань болно. Жаран насны давааг давж яваа Шүнь Цан нь Хөх хотын цаг агаарын радарын станцын цорын ганц харуул хамгаалалтын ажилтан юм. Тэрээр 2013 оноос өнөөг хүртэл тасралтгүй 6 жил тэнд ажиллаж байна.

Гуравдугаар сарын 22-ны өдөр цаг агаарын радарын станцын харуул хамгаалалтын ажилтан Шүнь Цан далайн түвшингээс 2062 м-ийн өндөр уулан дээр алхана. \Гэрэл зургийг Ян Тэнгэр\

Уг станц нь Далан хар уулын далайн түвшинээс 2060 м өндөр Ляо Мү оргил дээр байрлаж, Далан хар уулын Хөх хот дахь хэсгийн хоёрдугаар өндөр оргилд ордог учраас нутгийн хүмүүс түүнийг "Хараа сунгам уул" хэмээн дуудах болжээ. Ляо Мү уул нь эгц өндөр хадан асга бартаа ихтэй, зам тээвэр дөхөм бус, салхи шуурга, цас бороо ихтэй байдаг. Шүнь Цан ийм хүнд байгаль цаг уурын нөхцөлд цаг агаарын хэмжигч төхөөрөмжүүдийг эвдрэхээс сэргийлж ажилладаг байна.

Ойр зуурын бүх ажлаа тэрээр ганцаар хийдэг. Үдийн 12 цагт Шүнь Цан сурвалжлагчийг хоол цайгаар дайлахын зэрэгцээ сүлжээгүй гар утсаа барьсаар байлаа. Тэрээр, “Салхи заримдаа сүлжээг "үлээгээд" оруулчихдаг. Тэр үед нь нэг юм ар гэрийнхэнтэйгээ холбогддог” гэж хэлж билээ.

Байгууллагаас нь микро долгионы зуух, хийн зуух, хөргөгч, хөлдөөгч зэрэг ахуйн хэрэглээний зүйлсээр хангасан ба ажлынхан нь долоо хоног бүр ууланд гарч цаг агаарын мэдээллээ авахдаа түүнд шаардлагатай эд зүйлсийг нь авч очдог учраас тэрээр ахуйн тал дээр санаа зовох зүйлгүй байдаг.

Өдрийн цайны дараа Шүнь Цан хувцсаа нөмрөөд төхөөрөмжүүдээ шалгаж үзээд, эдгээр төхөөрөмжүүд бол цаг агаарын нарийн хэмжилтийн төхөөрөмж. Би зөвхөн харж хамгаалах л үүрэгтэй. Харин гар хүрдэггүй юм гэжээ.

Хөх хотын цаг агаарын радарын станц нь зөвхөн хур тунадасны хэмжилт хийдэг. Мөндөр, хүчтэй салхи, хар салхи, үер зэрэг хатуу ширүүн цаг агаарын нөхцөлд хэмжилт хийж, урьдчилан сэргийлэх арга хэмжээ авдаг учраас цаг агаарын урьдчилсан мэдээ гаргах гол төхөөрөмж болдог. Шүнь Цан ямар ч багаж төхөөрөмж эвдрэлд учрахыг үл зөвшөөрнө гэжээ.

Тэрээр жилдээ нэг удаа уулнаас бууж хотод амьдардаг хүү дээрээ очиж хэдхэн хонодог ч гэсэн хязгааргүй аз жаргалыг мэдэрдэг ажээ.

Бэлтгэсэн нь:Д Хүүхэнсоль

СИНЬХУА агентлагийн албан ёсны зөвшөөрөлтэй нийтлэв.