УИХ-ын гишүүн, Дэд бүтцийн хөгжлийн сайдын үүрэг гүйцэтгэгч С.Зоригийг 1998 оны 10-р сарын 02-ны өдөр нийслэлийн Сүхбаатар дүүргийн 1-р хороо 4-р байрны 42 тоотод олон удаа хутгалж хөнөөсөн хэрэг гарав. Энэ хэргийг үйлдсэн байж болзошгүй гурван хүнийг 2016 оны 12-р сарын 27-ны өдөр  Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд болсон.

Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн эрүүгийн шүүх хуралдааныг  Ерөнхий шүүгч М.Алдар даргалж, шүүгч С.Оюунчимэг, Б.Мөнх-Эрдэнэ нарын бүрэлдэхүүнтэй

  • Улсын яллагчаар Ж.Сандагсүрэн, Б.Батжаргал
  • Шүүгдэгч Ц.Амгаланбаатар, түүний өмгөөлөгч
  • Шүүгдэгч Б.Содномдаржаа, түүний өмгөөлөгч
  • Шүүгдэгч Т.Чимгээ , түүний өмгөөлөгч
  • Хохирогч С.Оюун, түүний өмгөөлөгч
  • Хохирогч Б.Хишгээ, түүний өмгөөлөгч
  • Гэрч Н.Даваахүү, Б.Тунгалаг, Б.Барсбаатар, Х.Должинсүрэн, Ш.Рагчаа, Д.Марууш, Ц.Марууш, Г.Чулуунбат, Б.Хашчулуун, Л.Жавзмаа, П.Давааням, М.Гансүрэн нарыг оролцуулан хаалттайгаар хийж байсан юм.

Нийслэлийн  прокурорын газраас Б.Содномдаржаад 2002 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 12 дугаар зүйлийн 12.1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 91 дүгээр зүйлийн 91.2.1, 91.2.3, 91.2.11, 91.2.12 дэх хэсэгт зааснаар 24 жилийн хугацаанд хорих, мөн 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 91.2.6, 91.2.10, 91.2.11, 91.2.12, 91.2.13, 91.2.15, 91.2.16 дэх хэсэгт зааснаар, Ц.Амгаланбаатарт 2002 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 12 дугаар зүйлийн 12.1 дэх хэсэг, мөн 52 дугаар зүйлийн 52.3-т заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 91 дүгээр зүйлийн 91.2.1, 91.2.4, 91.2.11, 91.2.12 дэх хэсэгт зааснаар 15 жилийн хугацаанд хорих ялаар, мөн 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 91.2.6, 91.2.10, 91.2.11, 91.2.12, 91.2.13, 91.2.15, 91.2.16 дэх хэсэгт зааснаар, Т.Чимгээд 2002 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 12 дугаар зүйлийн 12.1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 91 дүгээр зүйлийн 91.2.1, 91.2.3, 91.2.11, 91.2.12 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдсэн байна.

Тэгвэл Соднмдаржаа, Т.Чимгээ нар асар их дарамтад байснаа шүүхийн гурван шатны шүүхэд мэдүүлсэн бөгөөд энэ нь шүүхийн шийдвэрт тусгагдсан байна. Тухайлбал,

Анхан шатны шүүхийн хэлэлцүүлэгт Б.Содномдаржаа: ...2015 оны 09-р сарын 01-ны өдөр миний байсан өрөөнд Амгаланбаатарыг өөр нэг хүн амины хэрэгтэй хүнтэй оруулж ирээд хэргээ хүлээ, гянданд 30 жил сууна гэх мэтээр 6 өдрийн турш ээлжилж дарамталж байсан... Би гурван жил мессеж бичүүлж дарамтлуулсан байсан, камерт орж ирээд дээрэлхээд байсан... гэх мэдүүлэг

Шүүхийн хэлэлцүүлэгт Т.Чимгээ: Би 2015 ны  08-р сарын 31-ний өдөр баригдаад Төв аймагт хоригдсон. Хоригдоод 2-3 хоногийн дараа Амгаланбаатар миний камерын урд ирээд  24 авсан ***да, Чимгээ ***да хэргээ хүлээ гэж хашгираад байсан. Тэрнээс хойш  Амгаланбаатар 09-р сарын 08-наас 09-нд шилжих шөнө унтаж байхад орж ирээд ***да минь, хэргээ хүлээ, ална шүү гэж хэлсэн. Амгаланбаатар 2 ширхэг тамхи татчихаад маргааш орой дахиж ирнэ гээд гарсан...”

Дээрх мэдүүлэг анхан шатны шүүхийн хэлэлцүүлэгт авагдсан байна. Өөрөөр хэлбэл тэд дарамтад өртөж байсан баримт.

Төр, нийгмийн зүтгэлтэн С.Зоригийг хөнөөсөн энэ хэргийг талаар Булган гэрчийн мэдүүлэг хэд хэдэн удаа өгсөн байдаг...

Үргэлжлэл бий...