Капитал банкийг энэ сарын 08-ны өдрөөс буюу өчигдрөөс татан буулгаж, үйл ажиллагааг нь зогсоов. Санхүүгийн үйл ажиллагаа явуулах чадамжгүй болсон учраас татан буулгаж байгаа хэмээн Монголбанкнаас олон нийтэд зарласан билээ.

Харин тус банкинд харилцах болон хадгаламжийн данстай иргэд мөнгөө хэрхэн татах авах асуудал үүслээ.  20 сая хүртэл төгрөгийн харилцах, хадгаламж Банкин дахь мөнгөн хадгаламжийн даатгалын тухай хуулиар даатгагдаж, алдагдлаас хамгаалагдсан байдаг. Капитал банкны хувьд нийт харилцагчийн 99.5 хувь нь 20 сая төгрөгөөс доош хэмжээний төгрөг болон валютын харилцах, хадгаламжийн данс эзэмшдэг бөгөөд тэдгээрийн харилцах, хадгаламжийн нөхөн төлбөрийг  Хаан банкаар дамжуулан олгох юм байна.

Харин түүнээс дээш төгрөгийн хадгаламжтай иргэдийг мөнгийг хэрхэн буцаан олгох нь одоогоор тодорхойгүй байгаа юм. Тус банкны зээлдэгч нар хэрхэн зээлээр төлөх талаар мөн бусад асуудлын хариултыг эндээс авах боломжтой юм.