Сүүлийн үед гэр бүлийн хүчирхийлэлд эмэгтэйчүүд ихээр өртөх болсон харамсалтай хэргүүд гарч буй. Гэтэл манай улсад гэр бүлийн хүчирхийлэлд өртсөн хохирогчдыг хамгаалах байрны асуудалтай байсан. Тэгвэл өнөөдөр Хууль зүйн яамны дэмжлэгтэйгээр Нийслэлийн цагдаагийн газартай хамтран гэр бүлийн хүчирхийлэлдт өртсөн хохирогчдыг "Хамгаалах байр"-тай болж нээлтээ хийлээ. 

Тус байранд нийтдээ 30 гаруй хохирогчдыг хүлээж авч, цагдаагийн алба хаагч мэргэжлийн эмч, сэтгэлзүйч, тогооч гээд 20 гаруй хүн 24 цагаар ээлжилж ажиллах юм байна. 

Энэ талаар Нийслэлийн цагдаагийн газрын түр хамгаалах байрны дарга Цагдаагийн дэд хурандаа Ч.Аюурзана "Хуучнаар Нийслэлийн цагдаагийн газрын хүүхэд хамгаалах, хаяг тогтоох төвийн байрыг өөрчлөн тохижуулж, засвар үйлчилгээ хийгээд гэр бүлийн хүчирхийлэлд өртсөн хохирогчдыг хамгаалах байр болгохоор Хууль зүйн яамнаас шийдвэрлэсэн юм. Хууль зүйн яамнаас санхүүжилт гаргаж тус төвийн найман өрөөг засварлан тохижуулж өнөөдөр гэр бүлийн хүчирхийлэлд өртсөн хохирогчдыг хамгаалах байр болгосон. Энэ байранд насанд хүрсэн 18, 12 хүүхэд хүлээж авна" гэсэн юм.

Х.Даваа

Гэр бүлийн хүчирхийлэлд өртсөн хохирогчдыг хамгаалах байрны цайны газар. Энд зоог барьж, шинэ ном товхимол уншиж, зурагт үзэн, хөгжим сонсож тайвширах боломжтой.