2019 оны дөрөвдүгээр сарын 9-10-нд шилжих шөнө Баянзүрх дүүргийн 26 дугаар хороонд байрлах “Мандала” хотхонд 23 настай Ц гэгч эмэгтэй цонхоороо унаж амиа алдсан хэрэг гарсан билээ.

Талийгаач эмэгтэйн аав нь найз залуу нь охиныг минь цонхоор шидэж, амь насыг нь хөнөөсөн гэж үзэж буйгаа хэвлэлд өгсөн ярилцлагадаа дурьджээ.

Харин сэжигтэн гэх 25 настай иргэн Б цагдаагийн газарт мэдүүлэг өгөхдөө: "“Хэрэг гарсан өдөр би найз охинтойгоо муудалцсан нь үнэн. Хэсэг муудалцсаны дараа би интернэтээр тоглоом тоглож эхэлсэн. Талийгаач ганцаараа уурлаж, үглэж хэсэг өрөөн дотуур явж байсан. Би тоогоогүй. Гэтэл би үхлээ шүү гэж хэлсэн. Хэсэг хугацааны дараа нөгөө өрөөний цонх дуугарах шиг болсон. Очоод харсан чинь уначихсан байсан. Арай ч өөрөө ингээд үхчихнэ гэж бодоогүй” хэмээн мэдүүлсэн байна.

Талийгаач охины ар гэрийнхэн нь охиноо өөрөө үсрэх хүн биш, цагдаагийн байгууллага хэргийг үнэн зөвөөр шийдвэрлэж өгөхийг хүсч байна гэлээ.

Цогцост хийсэн задлан шинжилгээг Шүүх Шинжилгээний Үндэсний Хүрээлэн хийж буй бөгөөд ажлын 14 хоногийн дараа хариу нь гарах ажээ.