Бразилд зам тээврийн томоохон осол болжээ. Том оврын ачааны машины тормоз ажиллахаа больж урдаа явсан машиныг мөргөжээ. Энэ үед урд явсан жижиг оврын суудлын машин урдаа явсан том оврын машинтай шахуулан бараг л лааз шиг болсон байна. Харин азаар аймшигт ослоос жижиг оврын машины жолооч эсэн мэнд амь аврагдсан байна.