Өнөөдөр Эх орончдын өдөр тохиож байна. Жил бүрийн энэ өдрийг “Эх орончдын өдөр” болгон тэмдэглэн өнгөрүүлж байхаар тогтжээ. Энэ өдөрт зориулан тусгайлан үйл ажиллагаа зохион байгуулдаг юм.  Тухайлбал, өнөөдөр 13:00 цагаас жанжин Д.Сүхбаатарын хөшөөнд цэцэг өргөх ёслолын ажиллагаа болно.

Мөн Тусгаар тогтнолын ордны Удирдах зөвлөлийн танхимд МАН-ын гишүүд дэмжигчдэд шагнал гардуулах ёслолын ажиллагаа болох аж. Уг хүндэтгэлийн ажиллагаанд МАН-ын дарга М.Энхболд, Ерөнхий нарийн бичгийн дарга Ж.Мөнхбат нар оролцоно.

1921 оны энэ өдөр Манай улсын улс төрийн ууган нам болох Монгол ардын нам байгуулагдаж байсан түүхтэй.

Х.Даваа