Энэ сарын  11-ний өдөр сураггүй алга болоод байсан 17 настай охин эсэн мэнд олджээ. Охин Хүүхдийн ордонд чуулганд оролцоно хэмээн гэрээсээ гараад харьж явахдаа  сураггүй алга болсон байна.

Ингэхдээ охин гар утсаа салгасан бөгөөд гэртээ ч ирээгүй тул ар гэрийнхэн цагдаагийн байгууллагад хандаад байсан юм. 

Тэгвэл охин  өчигдөр орой гэртээ ирсэн байна. Тэрбээр “Алтжин” бөмбөгөр худалдааны төвийн ойролцоох зоогийн газарт зөөгчөөр ажиллаж байжээ. Тус зоогийн газар нь ажилчдын байртай байсан гэх ба охин тэнд хонож байсан аж.