Баянхонгор аймгийн Баянцагаан суманд 5 настай А гэх хүү 3метрийн гүний худагт унаж нас барсан хэрэг өчигдөр гарлаа. Тодруулбал, хүү аав ээжтэйгээ малаа  услах гэж худаг дээр очсон байна. Улмаар аав ээжийгээ малаа хариулах хооронд худагт  унаж нас барсан байна. 

Тиймээс эцэг эх, асран хамгаалагчид бага насны хүүхдийг болзошгүй эрсдэлээс сэргийлнэ үү.