Сүхбаатар аймгийн Онгон, Наран, Дарьганга, Баяндэлгэр, Түвшинширээ, Асгат, Хэнтий аймгийн Галшар, Дорноговь аймгийн Алтанширээ, Дэлгэрэх, Иххэт, Сайншанд, Айраг сумдад гарсан малын гоц халдварт шүлхий өвчний голомтын бүсэд дайчлагдан ажиллаж байгаа иргэдийн томилолт, вакцин, оношлуур, зүү тариур, ариутгал халдваргүйтгэлийн бэлдмэл, багаж хэрэгсэл худалдан авахад урамшууллын зардалд шаардагдах 5,8 тэрбум төгрөгийг Засгийн газрын нөөц сангаас гаргахаар боллоо.

Шүлхийн голомтод өнөөдрийн байдлаар 665 өрхийн 2,2 сая малыг вакцинжуулаад байна. Өвчилсөн 3016 үхрийг усгасан байна.  

Шүлхийн өвчлөл дарагдаагүй байгаа энэ цаг үед  Баянхонгор аймгийн Өлзийт сумын II багийн нутагт малын галзуу өвчин илэрлээ. Одоогийн байдлаар энэ өвчнөөр өвчилсөн нэг үхрийг устгасан байна.