gl13

Буудлага спортоор хичээллэх тамирчдын эгнээг өргөжүүлэх, шинэ залуу авьяаслаг тамирчдыг төрүүлэх, буудлага спортыг нийтийн хүртээл болгон сурталчилах, 2019-2020 онуудад зохиогдох залуучуудын Олон улс, тив дэлхийн тэмцээнд оролцох тамирчдыг сонгон шалгаруулах, өрсөлдөх чадварыг дээшлүүлэх, спортын амжилтыг ахиулах зорилгоор буудлага спортын 2019 он Залуучуудын Улсын аварга шалгаруулах тэмцээнийг 2019 оны 05 дугаар сарын 01-07-ны өдрүүдэд зохион байгуулахаар болжээ.

   2019 оны Залуучуудын Улсын аварга шалгаруулах тэмцээн нь эрэгтэй 9, эмэгтэй 6 нийт 15 дасгалаар зохион байгуулагдахаар заавар, удирдамж нь батлагджээ. Ингээд буудлага спортыг сонирхогч, хичээллэгч, тамирчид та бүхэндээ тэмцээний заавар, цагийн хуваарийг танилцуулъя.