Яг одоо нийслэлийн Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэрт байрлах Хийморийн овоо орчимд гал гарч байна. Галын дуудлагын дагуу дүүргийн онцгой байдлын алба хаагчид хэргийн газарт ажиллаж эхлээд байна. Одоогоор онцгой байдлын газраас галын шалтгааныг тогтоогоогүй байгаа ба галын шалтгааныг бид эргэн мэдээлэх болно.