2019.4.20, БЯМБА ГАРАГ / БИЛГИЙН ТООЛЛЫН: 16

ХАВРЫН АДАГ ШАР ЛУУ САР НАЙМАН ЦАГААН МЭНГЭТЭЙ УЛААГЧИН ГАХАЙ ӨДӨР

  • Аргын тооллын: 2019.4.20, Бямба гараг
  • Наран ургах шингэх: 5.55-19.48
  • Үс засуулбал: Өвчин ирнэ
  • Барилдлага: Үл тохирох
  • Шүтэн барилдлага: Нэр өнгө

Тухайн өдөр үхэр, бар, туулай жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба гахай, хулгана жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Өдрийн сайн цаг нь үхэр, луу, морь, хонь, нохой, гахай болой. Эл өдөр эд эдлэл барагдах, хулгай, дээрмийг дарах тэргүүтэнд махаши тэнгэрээс гаслан ирэх тул хэрэг тус үл бүтнэ. Үйл буруутгах, ламд золгох зэрэг цагаан зүгийн үйлэнд сайн. Баруун нүд татвал холын сураг сонсох, зүүн нь татвал эд олдох, баруун чих хангинавал ундаа олдох, зүүн чих хангинавал түлэгдэх, нохой уливал үхсэний сураг сонсох, хэрээ дуугарвал нөхөртэй учрах, тагнай загатнавал хувцас олдох, бие татвал эцэг, эхэд муу. Хөл татвал хэрүүл, тэмцэл гарах муу ёр болой.