Нийслэлийн Гамшгаас хамгаалах иж бүрэн сургуулийн хүрээнд өнөөдөр өглөө гамшгийн дуут дохиогоор нүүлгэн шилжүүлэх дадлага сургууль хийхтэй холбогдуулан ажлын цагийг 10.00 болгож хойшлуулсан.

Гэтэл зарим хэвлэл мэдээллийн хэрэгслээр энэ өдөр цэцэрлэг, сургууль хичээллэхгүй гэдэг ташаа мэдээлэл түгээж байгаа тул нийслэлийн Боловсролын газар мэдэгдэл гаргалаа.

Тодруулбал, цэцэрлэг, сургуулийн сургалтын ажил өнөөдөр 10.00 цагт эхлэх бөгөөд өглөөний ээлжийнхний хичээл тардаг цагтаа тарах учраас өдрийн ээлжийнхэн тогтмол хуваарийнхаа дагуу хичээллэх юм байна.

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчийн 2019 оны 4 дүгээр сарын 19-ний өдрийн “Ажлын цагийн хуваарьт зохицуулалт хийх тухай“ А/339 дүгээр захирамжийн хэрэгжилтийг хангах ажлын хүрээнд нийслэлийн ЕБС болон сургуулийн өмнөх боловсролын байгууллагуудын удирдлагад дээрх үүрэг чиглэлийг мөн өгчээ.