Гамшгаас хамгаалах иж бүрэн сургууль 08.00 цагт дохио дуугарснаар эхэллээ. Иргэд тухайн оршин буй хорооныхоо Аюулгүйн талбайд цугларч “Таниулах хуудас”-аа авч очин бөглүүлэхээс гадна газар хөдлөлтийн үед иргэд ямар мэдлэгтэй байвал зохих талаар мэдээллийг хүргэж байгаа юм.

Монголын Улаанзагалмайн нийгэмлэгээс энд анхны тусламж болон газар хөдлөлт, гамшгийн үед бэлэн байх цүнхний талаар мэдээллийг өгсөн юм. “Иргэд хамгийн түрүүнд бичиг баримтаа авч гарах ёстой. Өнөөдөр гамшиг болоход өөрийгөө болон бусдыг хэрхэн авран хамгаалах мэдээлэл өгч байна. Иргэд аранз буюу цүнхийг бэлтгэх хэрэгтэй. Үүнд дулаан хувцас, хэрэгцээт эм тариа, цэвэр ус, цэвэр усны сав, гар чийдэн, гурав хоногийн нөөшилсөн хоол, шүгэл, луужин зэргийг багтаасан цүнхийг бэлдэж тавьсан байх ёстой” гэлээ.

Сургуулийг зохион байгуулалтад ажиллаж буй онцгой байдлын алба хаагч иргэдийг “Таниулах хуудас” дээр тамга даруулах гэж бус өөрт хэрэгтэй мэдээлэл авах хэрэгтэй сануулж байна.