Онцгой байдлын ерөнхий газраас нийслэлийн Засаг даргын Тамгын газартай хамтран Гамшгаас хамгаалах иж бүрэн сургуулилалтыг дөрөвдүгээр сарын 24-26-ны өдрүүдэд зохион байгуулж байгаа билээ.

Энэ ажилтай холбогдуулан өнөөдөр /2019.04.25/ 07:00-09:30 цагийн хооронд Улаанбаатар хотын тээврийн хэрэгслийн хөдөлгөөн болон хотоос гарах, орох чиглэлийн хөдөлгөөнийг бүрэн хаагаад байсан бол одоо нийслэлийн хэмжээнд замын хөдөлгөөн хэвийн үргэлжилж эхэллээ.