Хамтран амьдрагчаа заналхийлж байгаад хөнөөсөн байж болзошгүй хэргийг Төв аймгийн цагдаагийн газраас шалгаж байна. Тодруулбал, Төв аймгийн Батсүмбэр суманд Хүйн голын эрэг орчмоос гадны нөлөөтэй нас барсан 35-40 орчим насны эмэгтэй хүний цогцос олдсон байна. Цогцост хийсэн анхны үзлэгээр гадны нөлөөтэй нас барсан байж болзошгүй нүүр гарын хэсэг хавдсан, эрүү уруул язарсан, битүү цус хуралтай байсан бөгөөд задлан шинжилгээгээр тархины гэмтэл авч нас барсан нь тогтоогджээ.

Талийгаачийг хамтран амьдрагч Б гэгч хохироож хэргийн газраас зугтсан байж болзошгүй бөнөөл  талийгаачийн гар утсанд заналхийлсэн зурвас илгээж байжээ.