24 настай Алена Омовичийг цахим орчинд Украин Ким Кардашиан хэмээн хочилдог. Тэрбээр гоо сайхны хагалгаанд хэт донтон эхээс төрсөн төрхөө ул мөргүй алга болгожээ. Гэхдээ юмны тун ихэдвэл ямар хор нөлөөтэй гэдгийг түүний зургаас бэлхэн харж болно.