Кристина Бартон гэх британи бүсгүй уруулаа томруулахаар тусгай найрлага бүхий тос авч түрхжээ. Гэтэл түүний уруул нь санаснаас маш хурдан томорч тос нь бүүр хэтэрхий хурдан үйлчилээд иржээ.

Таван минутын дотор уруул нь хоёр дахин том болсон байна. Гоё зузаан уруултай болохыг хүссэн түүний хүсэл талаар болж сүүлдээ бүүр амьсгалахад ч хүндрэлтэй болжээ. Тиймээс яаралтай түргэн тусламж дуудан эмнэлэгт хүргэгдсэн байна. Эмчийн дүгнэлтээр тэрбээр тосноос харшилсан учир хордлогод орсон аж.