Ерөнхий сайд асан Н.Алтанхуяг өчигдөр мэдээлэл хийсэн. Үүнтэй холбоотойгоор УИХ-ын гишүүн М.Энхболд мэдэгдэл хийлээ.

Тэрбээр мэдэгдэлдээ "Би Монголын улс төрийн хүчнүүдэд хүндэтгэлтэй хандаж ирсэн. Аль нэг намын дотоод хэрэгт оролцож байсан удаа байхгүй. Танай намын дарга бүх гишүүдийнхээ олонхийн саналыг авч, албан ёсны мэдээ гарсны дараа УИХ-ын гишүүн С.Эрдэнэд баяр хүргэсэн нь үнэн.

УИХ-д суудалтай намын даргаар нэг гишүүн нь сонгогдоод байхад баяр хүргэх нь УИХ-ын даргын хувьд хийх л ёстой ажил. Хариуцлагагүй мэдэгдлээ залруулж, намынхаа дотоод хэрүүлд миний нэрийг оролцуулахгүй байхыг хүсье " гэжээ.